Ширээний теннисний талбарт М.Тэмүүлэн хэмээх нэр тодоос тод сонсогдож, “гал гарсан” тоглолтоороо энэ спортын хорхойтнуудын сонирхлыг татах болов. Улсын томоохон тэмцээнүүдэд эхний гурван байрт шалгарч, гаргасан амжилтаараа шилдгүүдийн эгнээнд багтсанаар дотоодын чансааг тэргүүлж эхэлсэн. Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багт хөл тавьсан үеэс хамгийн олон жил тууштай тоглож буй тамирчин. Ямар ч тэмцээнд өрсөлдөгчдөө буулгаж авдаг түүнийзоримог, шийдэмгий, дайчин тоглолт, өвөрмөц, ухаалаг тактикт үзэгчиддуртай. Индонезулсад болсон “Жакарта-2018”, өмнөд хөршид зохион байгуулсан “Ханжоу-2022” Азийн наадамд оролцож, Унгарын Будапешт хотыг 2019 онд зорин ДАШТ-д өрсөлдсөн тэрбээр тэмцээнээс тэмцээнд туршлага хуримтлуулсаар амархан ялагдахааргүй тоглогч болсноо батлан харуулсан. Өсвөр үеийнхний УАШТ-ээс цөөнгүй медаль гардсан нь олон улс, тив, дэлхийн тэмцээнд улсаа төлөөлж оролцох ур чадвартай тоглогчдыг мэргэжлийн тамирчнаар бэлтгэх зорилготой дасгалжуулагчдын хараанд өртөж, шигшээ багийн босгоор нүүр бардам алхсан түүхтэй. Цомын АШТ-ээс нэг түрүү авч, насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрвөн хүрэл, оюутны УАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж, хотын АШТ-д түрүүлж, үзүүрлэсэн түүнийг зочноор урилаа.
-Ширээний теннисний тэмцээнүүдээс дээд лигийн тоглолт илүү сонирхолтой. Үзэгч ихтэй, өрсөлдөөнтэй болдгийн учрыг нэг сонсох сон гэж боддог юм.
-Баг бүр шигшээ багаас гадна олон жил тоглосон туршлагатай, чадварлаг тамирчдаар хүчээ зузаатгадаг тул дээд лигийн тэмцээн өрсөл дөөнтэй, үзэгч ихтэй болдог. Энэ удаагийн лигт дэлхийд чансаагаараа 23 дугаар байрт эрэмбэлэгддэг өмнөд хөршийн легионер тамирчин Лью Фэй “Итгэлт санхүү” багийнхантай нэгдэн тоглож байна. Улсынхаа шигшээ багт 2022 он хүртэл тоглосон тэрбээр Олон улсын ширээний теннисийн холбооны тэмцээнд 11 удаа оролцож, 44 тоглолтоос 33-т нь ялалт байгуулсан. Лью Фэй одоо манай улсад амьдардаг. ҮБТДС-ийн оюутан. Монголд өнгөрсөн жил ирж, хамтарсан бэлтгэл хийсэн юм.
-Та лигийн тоглолтод цөөнгүй оролцсон. Энэ удаа ч гэсэн багийнхан тайгаа шигшээд шалгарлаа шүү дээ.
-Дээд лигт гурван удаа финалд шалгарсан. Эхний жил ”Мираж” багийнхантай мөнгөн медаль хүртсэн бол дараа онд нь “Хаан даатгал”-ынхантай оролцож, түрүүлж байлаа. Гурав дахь жилийн тэмцээнд “Жем интернэшнл”-ийн тоглогчидтой дэд байрт шалгарсан юм. Энэ удаа “Төмөрт өргөө” багийнхантай хамт тоглож, шигшээд шалгараад байна. Шигшээгийнхэн нэгнийхээ тоглох арга барил, техникийг мэддэг тул онооны хол зөрүүгүй ана мана өрсөлддөг.
-Өмнөд хөршийн топ тамирчдын нэг Лью Фэйгээс суралцах зүйл манайханд их л харагдана. Тэрбээр хамгаалжтоглохдоо гаргууд санагдлаа.
-Тийм ээ. Түүнээс суралцах зүйл бидэнд бишгүй бий. Тэрбээр II тойргийн тоглолт эхэлснээс хойш бүх өрсөлдөгчөө 3:0-ээр ялж, нэг чхожигдолгүй яваа. Түүнийг урьж тоглуулсан “Итгэлт санхүү”-гийнхэн шигшээд шалгарсан багуудаас хамгийн хүчтэй нь. Шилдэг тамирчнаар хүч сэлбэсэн тэднийг лигийн аваргаар тодроход гайхах зүйлгүй. Гэхдээ тоглолт өндөрлөх болоогүй байна. Бөмбөг бөөрөнхий болохоор медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод хожилхаашаа ч эргэж мэднэ. Манайхан ч гэсэн түрүүлэхийн төлөө бүхнээ дайчилж гаргана шүү дээ.
-Дээд лигт цойлж, таван жил финалд шалгарна гэдэг ховор тохиолдол. Медалийн төлөөх тоглолтод “Итгэлт санхүү”-гийнхнээс Г.Сэр-Од тантай ширүүхэн өрсөлдөхөөр л харагдана.
-Би дээд лигт 2018 оноос оролцож эхэлсэн. Тэр үеийг бодвол одоо нэгдүгээр цохиураар баг ахлан тоглож байна. Таван жил аваргын төлөө өрсөлдөнө гэдэг амаргүй. Учраа таарсан багуудтай “гал гарсан” тоглолт өрнүүлж байж финалд үлддэг. Өглөө хичээлдээ гүйж, өдөр нь багийнхантайгаа бэлтгэл хийхэд цаг хугацаа хурдан өнгөрдөг. Миний хувьд жилд 5-6 том тэмцээнд оролцдог юм. Шигшээ багийнхнаас Г.Сэр-Од миний гол өрсөлдөгч. Түүний тактик таашгүй өвөрмөц. Шийдвэрлэх тоглолтод баруунаас хүчтэй довтолж, хожлыг өөрийн талд эргүүлдэг. Гэхдээ үргэлж ялна гэж юу байх вэ. Оюутны УАШТ хэдхэн хоногийн өмнө өндөрлөхөд би түүнийг ялж, алтан медаль хүртлээ. Түүнтэй аваргын төлөө дөрвөн удаа таарч, гуравт нь түрүүлсэн. УАШТ-д мөн хоёр удаа таарахдаа түүнд ялагдаж байлаа. Бид энэмэтчилэн өгөө аваатай л урагшилж байна.
-Энэ спортод урвуулсан хүнд та одоо ч талархдаг уу?
-Намайг тамирчин болгосон хүн бол нагац ах минь. Түүнийг Л.Баярмагнай гэдэг. Ахыгаа ширээний теннисний тэмцээнд хэрхэн тоглохыг нь сонирхож харах гэж ирсээр байгаад энэ спортод татагдсан. Бөмбөг, цохиуртай нөхөрлөсөн өдрөөс удирдлагад нь бэлтгэл хийж, өсвөр үеийнхний тэмцээнд оролцон эхний гурван байрт шалгардаг боллоо. Багад минь баруунаас сайн тоглохыг зөвлөдөг байсан нь хожим амжилт гаргахад багагүй нөлөөлсөн.
-Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, бэлтгэл хийсэн анхны өдөр танд ямар бодол төрсөн бол?
-Өмнөхөөсөө илүү зорилготой байхыг ойлгосон. Улсаа төлөөлж, олон улсын тэмцээнд өрсөлдөнө гэхээс өөрийн эрхгүй үүрэг, хариуцлага мэдрэгддэг юм билээ. Тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож, хойшид залгамж халаа болох дүү нартаа өөрийн сурсан бүхнээ харамгүй заана гэх бодол минь намайг хурцалж, медалийн тавцанд гаргасан гэж боддог. Шигшээ багийн тамирчин болсон жил цар тахал олон улсад дэгдэж, хөл хорио тогтоосон. Бэлтгэлээ тасалдуулахгүйн тулд бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө бүр гүйж, жүдо, бокс, цанын спортын шигшээ багийнхантай “Найрамдал” зусланд хамт байрлах болсон юм. Тэр үед БНСУ-аас ирсэн Кан Дон Хүн дасгалжуулагчийн удирдлагад ачаалалтай бэлтгэл хийх эхэндээ хэцүү санагддаг сан. Тэрбээр өмнө нь улсынхаа шигшээ багт тоглодог байсан тул бидэнд өндөр шаардлага тавина. Бэлтгэл шаргуу хийл гэсний үр дүнд бидний тоглох ур чадвар, түвшин маш хурдан ахисан. Эрэгтэйчүүдийн багийн зүүнээс тоглох техникийг илүү сайжруулсан шүү.
-Медалийн төлөөх тоглолт ирэх амралтын өдөр эхэлнэ. Клуб үзэгчдээр дүүрч, хөл тавих зайгүй болно доо.
-Лигийн аварга баг тодрох тул үзэгч ихтэй, ширүүхэн тоглолт өрнөх байх. Тус тэмцээний дараа бид Англид долоодугаар сард зохион байгуулах оноо цуглуулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Шигшээ багийнхныг одоо Ким Хён Со дасгалжуулагч бэлтгэл хийлгэдэг. Өмнөх дасгалжуулагчаас арга барилын хувьд арай өөр. Тэрбээр бидэнтэй бэлтгэлээс бусад үед чөлөөтэй, нээлттэй, найрсаг харилцаатай байхыг хичээдэг.
-Парисын олимпын ширээний теннисний тэмцээнд Хятад, Японы тамирчид эн тэнцүүхэн өрсөлдсөн. Тэдний тоглолт хэр сонирхолтой болсныг та хуваалцаач.
-Өмнөд хөршийнхнөөс Фан Зэн Дон, Японы тамирчдаас Томоказү Харимото нарын тоглолт үзэгчдийн анхаарлыг их татдаг. ТэдПарисын олимпод таарчхөгжөөн дэмжигчдээ цэнхэр дэлгэцийн өмнө алмайруулсан. Хэн хэн нь дэлхийн шилдэг тоглогч тул амархан ялагдахыг хүсээгүй. Хүчтэй өрсөлдөгчөө шигшээ наймд хожиж, олимпын аваргаар тодорсон Фан Зэн Доныг шигшээ багаас нэрээ татсаны дараахан БНХАУ-ын тамирчид Казахстаны Астана хотод болсон Азийн АШТ-доролцож, медальгүй нутаг буцсан нь дэлхийн олон орны үзэгчдийггайхшируулсан. БНХАУ-ын эрэгтэй тамирчид багийн болон ганцаарчилсан төрөлд түрүүлсэн ч бусдаас нь медаль хүртээгүй. Ираны 14 настай тоглогч Бенжамин Фаражи дэлхийд чансаагаараа тэргүүлдэг ХятадынтеннисчинВан Чучинийг ялж, шуугиан тарьсан. Ширээний теннисээр олон жил ноёрхож ирсэн тэргүүллээ алдсан нь Хятадын тамирчдад хүнд туссан болов уу. Тэдэнд тивийн тэмцээн цаашид тоглох арга барил, техниктээ томоохон өөрчлөлт хийхгүй бол тэргүүллээ үргэлжлүүлэх, эсэх нь эргэлзээтэй болсныг сануулсан байх. Тэр тэмцээн олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэж, дараагийн тоглолтод ноёрхлоо дахин тогтооход хүчтэй нөлөөлсөн.
-БНХАУ-ын тамирчдын техник Европынхноос өөр. Тэд тэргүүллээ алдахгүйн тулд олон жил эзэмшсэн арга барилаа тийм хурдан өөрчлөх болов уу даа.
-Тэд бөмбөгийг хүчтэй цохиж давуулдаг. Тэгвэл Европынхон бөмбөгийг цохихдоо эвтэйхэн эргүүлэгтэй оруулна. Биерхүү тамирчидтай өмнөд хөршийнхөн тоглохдоо дутуу зүйлээ техникээрээ нөхөж, оноо авах жишээтэй. Өндөр нуруутай тамирчид бөмбөгийг ширээн дээрээс амархан авдаг бол Хятадын тоглогчид илүү хөдөлгөөн хийж, авч байгаа харагддаг. Азийн орнуудаас Хятад, Япон, БНСУ-д ширээний теннис илүү хөгжсөн. Тамирчид нь довтлох, хамгаалах талаа жигд хөгжүүлсэн нь тоглолтоос анзаарагдана. Миний хувьд хоёр талаараа жигд довтолж тоглодог. Монгол тамирчид тэмцээний явцад бодож, тунгаах нь илүү.
-“Төмөр өргөө” багт тогложбайгаа тамирчид өөрөөс тань насаар ах харагдлаа.
-Манай багт улсын аварга З.Төрболд, Б.Индра, М.Ундрам зэрэг авьяас, ур чадвартай, туршлагатай тамирчин тоглож байна. Монголын ширээний теннисний холбооны гадаад харилцаагхариуцдагБ.Баярмагнай ах (Том) “Төмөрт өргөө” багийг ахлан, дээд лигт сойж байгаа. Бид шигшээ болон медалийн төлөөх тоглолтод ямар тактик боловсруулж тоглохоо ярилцсан.
-Гэр бүлийнх нь хүлээжавах хандлага тамирчин хүнийг амжилт гаргахад нөлөөлдөг болох нь анзаарагддаг.
-Аав, ээж минь намайг ширээний теннисээр анх хичээллэсэн цагаас дэмжсэн. Тамирчин хүнийг амжилт гаргахад нөлөөлдөг гол зүйл бол гэр бүлийнх нь дэмжлэг, хүлээж авах хандлага, халуун дулаан уур амьсгал байдаг. Бэлтгэл тараад орой ирэхэд ээж халуун цай, хоолтой угтана. Манайхан намайг тааруухан тогловол шүүмжилдэг. Аав “Чи түүнтэй яаж тоглоод хожигдчихов оо. Хойшид дотроо бодолтой тоглоорой” гэж зөвлөнө. Манайхан ши рээний теннисний тэмцээн үзсээр байгаад шүүл тийн дүрэм, заалтаас заримыг нь гадарлана. Тоглолтын аль хэсэгт алдаа гаргасныг олоод харчихна. Тэд минь энэмэтчилэн сэтгэлээрээ хамт тоглодог. Хожвол баярлаж, ялагдвал надтай адил гунина. Ямар ч үед миний үнэнч хөгжөөн дэмжигч, найдвар тай ар тал болж ирсэн гэрийнхэндээбаярладаг.
-Азийн наадамд хоёр удаа оролцсоныг тань асуулгүй өнгөрөх нь.
-Индонезийн Жакарта хотод 2018 онд болсонАзийн наадамд анх удаа өрсөлдөхдөө тивийн аваргуудыг дэргэдээс нь харж байлаа. Би тэр үед жаахан хүүхэд байсан тул тэдэн шиг туршлага хуримтлуулж амжаагүй очсон. Харин “Ханжоу-2022” -д оролцохдоо өөрийнхөө хэмжээнд ур чадвараа ахиулж, шилдгүүдийн хэрхэн тоглодгийг багагүй судалж өрсөлдсөн. Миний хувьд Азийн наадамд оролцоно гэдэг өөрийн дутуу зүйлийг олж хараад хөгжүүлэх том боломж байлаа. Унгарын Будапешт хотод 2019 онд зохионбайгуулсанДАШТ-д Монголын тамирчид ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн юм. Би Узбекистаны тамирчинд ялагдаж, Африкийн тоглогчийг хожиж байв. Ширээний теннисний дотоод, гадаадын томоохон тэмцээн ес, аравдугаар сараас эхэлдэг. Би одоо ҮБТДС-д сурдаг. Ирэх жил төгсөнө. Бэлтгэл байнга хийж, тэмцээнүүдэд оролцон завгүй явахаас хааяа халширдаг. Гэхдээ дуртай зүйлдээ цаг, заваа зориулаад хөдөлмөрлөж байгаа бо ло хоор алжаал тайлагдаж, амралт ч болдог юм.