Испанид болсон домогт дугуйчин Мигель Индурайны нэрэмжит 34 дэх удаагийн “Gran premio Mi¬guel Indurain” тэмцээнд Европын шилдэг багуудын 132 тамирчин 203.9 км замд хурд сорив. Тэргүүн байрын төлөө ширүүхэн өрсөлдөөн өрнөхөд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн хошой хүрэл медальт, ОУХМ С.Жамбалжамц дундын бариануудад түрүүлж, шилдэг тамирчнаар тодорлоо. Тэрбээр тус улсын мэргэжлийн дугуйн “Burgos burpellet BH” багийнхантай нэгдсэнээр Олон улсын дугуйн холбооноос оноо олгох томоохон уралдаануудад оролцож буй. Гараанаас гарсан даруйд найман дугуйчинурагш тасрахад манай тамирчин багийнхаа Синухэ Фернандестай хамт дунд нь уралджээ. Тэд ээлжлэн довтолсоор толгойн группээ арын дугуйчдаас долоон минутаар тасалсан нь дундын бариа бүрдтэргүүлэх боломжтой болсон юм. Монголын тамирчны гаргасан амжилт, шилдэг дундын бариачин болсон талаарх мэдээллийг “Burgos Burpellet BH” багийнхан албан ёсны цахим хуудастаа онцолжээ. Тус уралдааны дараа С.Жамбалжамц спортын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Төлөвлөсний дагуу уралдаж, тасралтад гарч чадсан. Биеийн байдал сайнгүй, тэнхэрч амжаагүй байсан чэнэ чухал тэмцээндхичээн оролцож, медалийн тавцанд зогссондоо баяртай байна“ хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Манай тамирчин энэ удаа Олон улсын дугуйн холбооны чансаанд 65 байр өгсөж, 358.3 оноогоор 255 дугаарт бичигдлээ.