Азербайжанд төрийн эргэлт хийхийг оролдсон тухай тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиев мэдэгдэв.
Тэрбээр яг хэзээ төр засгийг унагахаар төлөвлөж байсныг тодорхой хэлээгүй ч тухайн үед эрх баригч хүрээнийхэн “жоохон гэнэн, нүүрэн дээрээ инээмсэглэсэн хүмүүс ар нуруу руу нь хутга шаахыг хүсч байгааг төсөөлж ч чадахгүй байсан” гэж тэмдэглэжээ.
“Дэлхийн шинэ дэг журамд” сэдэвт олон улсын форум дээр үг хэлэхдээ Алиев барууны орнууд Азербайжаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа талаар дурджээ. Түүний хэлснээр, тэд өмнөх жилүүдэд барууны төрийн бус байгууллагуудын санхүүжилт болон Азербайжаны эсрэг мэдээллийн кампанит ажлын тусламжтайгаар сонгуулийн үйл явцад нөлөөлөхийг оролдсон байна. Гэвч Баку эдгээр санхүүгийн урсгалыг бүрэн хянах боломжгүй байсныг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрчээ.
Ийм учраас ардчиллыг дэмжих зорилгоор АНУ-ын засгийн газраас байгуулсан Үндэсний ардчилсан хүрээлэн (ҮДХИ) Азербайжанд төрийн эргэлт хийхээр санаархаж байсныг тэрээр онцлов.
“Банкны данснаас гаргаж авсан нэг сая гаруй долларыг бид шалгахад, тодорхой хэсгийг сөрөг хүчний идэвхтнүүдийн түрээсийн орон сууцнаас Молотовын коктейль (шатамхай шингэн), засгийн газрын байр, цагдаагийн ажилтнууд руу хэрхэн халдах тухай зааврын хамт олсон” гэж Алиев ярьжээ.
2005 онд Бакуд “улбар шар хувьсгал” зохион байгуулах оролдлого ч гарсныг улс төрч дурдаад, үүнд АНУ-ын Төрийн департаментыг буруутгав.
"Өмнө нь энэ хялбар байж. Харин одоо амаргүй шүү. Нэгд, бид санхүүгийн системд бүрэн хяналт тавьж, хоёрдугаарт, орон нутгийн гэх тодотголтой төрийн бус байгууллагуудад олгосон буцалтгүй тусламж гэгддэг, үнэндээ сөрөг хүчний салбар нэгжүүдэд олгосон бүх тэтгэлэгийг бүртгэлд хамруул байгаа” хэмээн Азербайжаны Ерөнхийлөгч тэмдэглэжээ.