Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан энэ сарын 10-ны мэдээгээр бэлчээрийн ургамал нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй аж. Тодруулбал, Ховд, Завхан, Өмнөговь, Дундговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговийн ганц нэг сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгаа гэнэ. Харин Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар дунд, ДарханУул, Өмнөговь, Дорнод, Хөвсгөл, Булган, Төвийн зарим сумын нутгаар хэвийн байна.
Ч.Туяа