Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Хомын талд цоохор ирвэс бүртгэжээ

Хомын талд цоохор ирвэс бүртгэжээ
Уржигдар 12 цаг 30 мин

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19:43 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн “Хөвсгөл нуур”-анд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 270 км-т, Ханх сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, 51°15'36.0"N 100°22'48.0"E/ дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19:43 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Уржигдар 12 цаг 02 мин

Нийслэлд 13 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй
2025-04-30

Жуулчдын аюулгүй байдлыг хангах нэрээр Хүслийн хадаа цементээр “хучив”

Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоос дотогшоо түрж байршсан хадан хошууг нутгийн иргэд нь Сомо сарьдаг гэдэг бол монголчууд Хүслийн хад хэмээх нэрээр нь сайн мэддэг. Хүсэл биелүүлэх онцгой увдис, энергитэй гэлцдэг, хоймор нутагт очсон жуулчин бүр хөл тавьдаг эл хадны төв цэгт аялал жуулч¬ лалын “Хүслийн хад” цогцолбор байгуулах тухай мэдээлэл хоёр жилийн өмнө тархаад, олон нийтийн шүүмжлэл, унтууцалд дарагдан намжсан билээ.
2025-04-29

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
2025-04-29

Шороон шуурга шуурна

шороон шуурга шуурна
2025-04-29

Нийслэлд 23 хэм дулаан байна

Дөрөвдүгээр сарын 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2025-04-28

Тогорууны баярыг 12 дахь жилдээ тэмдэглэнэ

Тогорууны баярыг 12 дахь жилдээ тэмдэглэнэ
2025-04-27

Ус, цаг уурын станц, харуулын тоог хоёр дахин нэмэгдүүлнэ.

Манай улсад өдгөө ус, цаг уурын 318 станц, харуул байгаагаас тал нь гар ажиллагаатай гэнэ. Тэгвэл энэ тоог 2025 онд хоёр дахин нэмэгдүүлж, 2025 онд хоёр дахин нэмэгдүүлж, 2028 он гэхэд нийт өртөө, харуулын 90 хувийг автомат станцтай болгох зорилт тавьсныг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга мэдээлэв. Ингэснээр цаг агаарын өдөр тутмын үзүүлэлт болон аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг  илүү бодитой тооцоолох, мэдээлэх, урьдчилан сэргийлэх боломж бүрдэх гэнэ.
2025-04-25

Монголд ирсэн жуулчны тоо 21 хувиар өсөв

Монголд ирсэн жуулчны тоо 21 хувиар өсөв
2025-04-25

“COTTM2025” үзэсгэлэнд Монголоос 10 компани оролцож байна

“COTTM2025” үзэсгэлэнд Монголоос 10 компани оролцож байна
2025-04-25

Нийслэлд өдөртөө 15 хэм дулаан байна

Дөрөвдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар дулаарах боловч, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2025-04-24

Олон улс болон үндэсний хэмжээний шилдэг байгаль хамгаалагчид тодорлоо

Олон улсын эх дэлхийн өдөр өчигдөр тохиов. Дэлхийн улс орнууд энэөдрийг “Бидний хүч, бидний гараг” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, байгальд хөлийн жимээс өөр ул мөр, хор хохиролгүй амьдрахыг бүх нийтэд уриалсан бол хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улс, үндэсний байгууллагууд шилдгийн шилдэг эко элч нарыг алдаршууллаа.
2025-04-23

Ан амьтдаа анхааран хамгаалж, үр өгөөжийг нь хүртье

Монголчууд эрт дээр үеэс мал аж ахуй эрхлэн амь зуухынзэрэгцээ ан агнуурын үйл ажиллагааг зохистой эрхэлж, ан амьтныг хайрлан хамгаалж, өсгөн үржүүлэх шинжлэх ухааныүндэстэй зөв ашиглах уламжлалт ёс заншлаа өнөөг хүртэл хадгалж ирсэн түүхтэй.
2025-04-23

Багш нарыг сурагчидтайгаа нийгмийн сүлжээгээр харилцахгүй байх журам баталлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Цахим орчиндхүүхдийг хориотой болонхортой агуулгаас урьдчилансэргийлэх, хамгаалах журам боловсруулж баталжээ.
2025-04-22

Бага зэргийн бороо орно

 Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2025-04-22

Нийслэлд 11 хэм дулаан байна

21-22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
2025-04-21

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:  Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 
2025-04-18