Үндэсний статистикийн хорооноос Монгол цэргийн өдрийг угтаж, эрэгтэйчүүдийн талаарх сонирхолтой мэдээлэл хуваалцлаа. Тухайлбал, эрэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэрийг урьдын адил Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн нар “хошуучилж” байна. Сонирхуулахад, Эрзориг нэртэй 42, Эрэмгий 15, Цэрэгээр дуудагдах 14 хүн байдаг аж. Мөн Дайчин, Хурандаа, Эрэлхэг нэртэй тус бүр 12 иргэн бий аж. Түүнчлэн Генерал долоо, Эрхүн гурав, Цэргийнбаяр нэртэй хоёр хүн байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.
Ташрамд дурдахад, Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийнхан “Эрчүүдийн яриа” сэдэвт өдөрлөгийг өчигдөр зохион байгуулжээ. Уг үйл ажиллагаанд оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж, зөвлөгөө өгсөн байна. Мөн “Гэр бүл хоорондын харилцаа” сэдвээр сэтгэл судлаач М.Дэлгэр зөвлөгөө өгчээ.
А.Тэмүүлэн