МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Италийн Трэнтогийн их сургууль хамтран компьютерын ухаан, электроникийн инженерчлэлийн чиглэлээр 3+1 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Ингэснээр залуус дээрх чиглэлээр МУИС-д гурав, Трэнтогийн их сургуульд нэг жил суралцан, хоёр дипломтой төгсөх боломж бүрджээ. Мэдээллийн технологи, электроникийн салбар сургуулийн захиргаа 2025 оны намраас Италид суралцах зургаан оюутныг сонгон шалгаруулж, хоёрт нь 100 хувийн тэтгэлэг олгох гэнэ.
Ж.Энх