Шинжлэх ухаан, технологийн их сургууль(ШУТИС)- ийн Геологи, уул уурхайн сургууль робот хөгжүүлэгч баг бүрдүүлэхээр болжээ. Тус багийн гишүүдийг салбар сургуулийн инженерийн хөтөлбөрийн, робот сонирхогч оюутнуудаас бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэд жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг “ABU робокон” тэмцээнд системтэйгээр бэлдэх, амжилттай оролцох, ижил сонирхолтой залууст урам зориг өгөх, “дасгалжуулахад” гүүр болох гэнэ. Үндэсний роботын аварга шалгаруулах “ABU робокон-2025” тэмцээн Спортын төв ордонд маргааш эхэлнэ. Үүний сорилго болгож зохион байгуулсан ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн нэрэмжит тэмцээнд Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн, Е.Элемс ахлагчтай “Hich tech” баг түрүүлжээ.
Ж.Сувд
Ж.Сувд