Монгол Улсын Засгийн газар, ССАЖЗЯ-наас хэрэгжүүлж буй “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд “Дэрэн” клубийн 10 болон 13 хүртэлх насны ангиллын багийн тоглогчид ХБНГУ-д байрлах “Gert engels” академитай хамтран хөл бөмбөгийн бэлтгэл сургуулилалтыг энэ сарын 10-16 хүртэл хийнэ. Тус академи нь олон оронд тамирчин, дасгалжуулагч бэлтгэдэг. Түүнчлэн манай тамирчид Португалын Лисбон хотод 19-22-нд болох “Ibercup-2025” олон улсын тэмцээнд оролцох юм. Өсвөр үеийнхний хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэгт тооцогддог эл тэмцээнд Европын болон дэлхийн шилдэг академийн багууд өрсөлддөгөөрөө онцлогтой.