АНУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын нэг “United airlines” 2025 оноос нэмэлтээр найман чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн жил зарласны дотор Монгол Улс багтсан билээ. Мөн Монгол, Америк улсын Засгийн газар агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдүүлэхээр хамтран ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээлсээр ирсэн. Тэгвэл тус компани ирэх сарын 1-нээс эхлэн Токиогоор дамжин Улаанбаатар луу тогтмол нислэг үйлдэхээр болсноо албан ёсоор зарлажээ. Үүнтэй холбоотой бүх бэлтгэлийг хангасан гэнэ. Ингэснээр манай улсыг зорих жуулчид болон монголчуудад агаарын тээврийн шинэ зам, боломж нээгдэж буйг Монголын аялал жуулчлалын холбооныхон дурдав.
Ж.Сувд