Улаанбаатар хотод оюутны УАШТ спортын төрлүүдэд үргэлжилж байгаа. Футзалын ордонд оюутны VII их наадмын футзалын АШТ зохион байгуулахад 11 их, дээд сургуулийн баг өрсөлдсөнөөс “Рояаль” Олон улсын их сургуулийн баг алтан медаль хүртлээ. Ташрамд дуулгахад, Монголын хөл бөмбөгийн холбоо “Төв азарганууд” клуб, Япон-Монголын эдийн засгийн нөхөрлөлийн хамтын холбооноос дээд лигт өрсөлддөг 10 багт “UniQlo” брэндийн тус бүр 30 ширхэг, спортын зориулалттай хал¬даг дотуур өмд, цамцны хослол гардуулсан байна. Манай улсын тамирчид хүйтний улирал давамгайлсан эрс тэс уур амьсгалд бэлтгэл хийдэг тул дааруулахгүй, таатай байлгах үүднээс “Heattech” нэрийн энэхүү хувцсыг бэлэглэж буй аж. Монгол-Японы эдийн засгийн нөхөрлөлийн хамтын холбооны хүндэт ерөнхийлөгч Дина Седло 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хувц¬¬¬сыг тэдэнд гардуулан өгөв. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сараас “Төв азарганууд” клубийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа. Хойшид Монголын хөл бөмбөгийн холбоотой хамтран дээд лигийн тамирчдыг дэмжих зорилгоор олон ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа онцолжээ.