Бахрайнд үргэлжилж буй “Манама-2025” пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд 15 орны 70 гаруй тамирчин өрсөлдөж байна. Дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлагад үндэсний шигшээ багийн тамирчин Т.Мөнхдэмбэрэл оролцож, BS1 ангилалд мөнгөн медаль хүртжээ. Манай улсад сүүлийн үед эл спорт эрчимтэй хөгжиж, олон улсын тэмцээнд тамирчдаа сойх болсноор ур чадвар нь сайжирч, амжилт гаргаж эхэллээ. Дээрх цувралд оролцохын тулд Монголын пара бочигийн холбооны тамирчид АНУ-ын Лос-Анжелес хотод 2028 онд зохион байгуулах паралимпийн наадамд өрсөл¬дөх бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа аж.