Сансар огторгуйн аялал бодитоор биеллээолох цаг айсуй. Ресторан, кино театртай сансрын анхнызочид буудал 2027 онд үүд хаалгаа нээх гэж байна. “Gateway foundation” дэлхийн анхны сансрын зочид буудлын “Voyager Station” төслийг танилцуулсан бөгөөд 2027 он гэхэд бүрэн хэрэгжүүлэх төлөвтэй байгааг онцолжээ. Энэхүү байгууламж нь 50 000 ам метр хэмжээтэй, ресторан, буудаллах байр, фитнес, судалгааны хэсэг, кино театр гэх мэт олон төрлийн үйлчилгээтэйбайх аж. Тус зочид буудал 440 хүн багтаах хүчин чадалтай бөгөөд сансрын аяллыг зөвхөн чинээлэг хүмүүст зориулахбус, хүссэн хүн бүрд нээлттэй, хүртээмжтэй болгохын тулд ажиллаж буйгаа бүтээн байгуулалтын баг онцолжээ.
“Ирээдүйд сансарт аялахнь хүмүүсийн хувьд амралтаа Диснейлэнд, эсвэл хөлөг онгоцоор далайд аялахтай адил жирийн л сонголт байх болно” хэмээн загвар зохион бүтээгч Тим Алаторре ярьсан байна.
Л.Ням