ХУД-ийн 5-р хороо Таван богдын хажууд цайны газарт гал гарчээ. Тодруулбал, барилгын өргөтгөлийн ажил хийж байсан бөгөөд цайны газар хураалттай байсан шилэн хөвөн шатсан байдалтай байсныг бүрэн унтраасан байна. Гэмтэж бэрсэн хүн байхгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Уг дуудлага өнөөдөр /2025.04.22/ 15:23 цагт ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, 15:55 цагт бүрэн унтраажээ.