Чингэлтэй дүүргийн VI хороо, Баянбүрдийн тойргийн урд байрлах явган хүний замыг хааж, хашаа хатгасанд иргэд ихэд гайхаж, бас унтууцаж байна. Тодруулбал, нийслэлийн 50 дугаар сургуулийн дэргэдэх явган хүний замыг ийнхүү “боомилж”. Тус сургуулийн хажууд ахмадын чийрэгжүүлэх талбай байрладагбөгөөд энэ хоёрын дундуур иргэд чөлөөтэй зорчдог байсан гэнэ. Гэтэл энэ сарын 16-17-нд шилжих шөнө нийтийн эзэмшлийн тус замд төмөр хашаа гагнаж, орц, гарцыг нь битүүлсэн байна. Энэ талаар тэндхийн оршин суугчид “Өчигдөр (уржигдар) оройхон л энэ замаар алхаж, гэртээ харьсан юм. Өглөө иртэл төмөр хашаа татаад, хаачихсан байгаа юм даа. Уг замаар маш олон хүн нааш, цааш явдаг. 50 дугаар сургуулийнхан л ард, урдуураа хүн явуулахгүй гэж хашаагаа сунгасан юм шиг байна. Удахгүй замыг нь хуулаад, газрыг нь авчих байлгүй. Ахмадын чийрэгжүүлэх талбай байгуулахдаа ч явган хүний орц, гарцыг хаагаагүй юм шүү дээ. Ямартай ч буруутныг олж, хуучин хэвэнд нь оруулаххэрэгтэй” гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ынхан, Чингэлтэй дүүргийн удирдлагууд нийтийн эзэмшлийн зам, талбайг хаасан эл асуудлыг анхааралдаа авна биз ээ.
О.Бат