Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зорилт, үйл ажиллагааны явцын талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний 2024-2028 онд хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-иос 40 хувь хүртэл нэмж, үйлдвэрлэлийг 1.5 их наяд төгрөгөөс 2.3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3000 гаруй ажлын байрыг бий болгоно. Үндэсний хөдөлгөөнийнийт төсөв 2.19 их наяд төгрөг байх ба энэ жил 800 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг баталсан. Энэ оны хоёрдугаар сараас арилжааны 10 банкаар дамжуулж эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын гэсэн хоёр төрлийн зээл олгож байна. Эргэлтийн хөрөнгөд 300, хөрөнгө оруулалтын зээлд 488 тэрбум төсөвлөсөн бөгөөд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 10 хувьтай байна” гэв. Мөн өнгөрсөн хоёр сарын хугацаанд 83 аж ахуйн нэгжид 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тэдгээр зээлийн ихэнх хувийг ХААН, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банк гаргасан гэнэ. Ноолуурын салбарынхан уг хөтөлбөрөөс олгож буй боломжийг үр дүнтэй ашиглаж буй бол арьс шир, ноос хөөврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид хангалтгүй байгаа талаар уулзалтын үеэр онцолсон юм.
Ч.Цэлмэг