Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд уналт таталтын эсрэг эмийг эмчийн жороор өдөр тутамдаа хэрэглэх ёстой ч эмийн чанар, нөөц, татан авалт, бүртгэл болон орон нутагт шууд түгээдэггүй зэрэг шалтгааны улмаас тогтмол ууж чадахгүйд хүрээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Шаардлагатай эм, тарианы хүртээмжтэй байдлыг тандаж үзэхэд, судалгаанд хамрагдсан иргэдийн 82.7 хувь нь хүртээмжгүй, 17.3 хувь нь хүртээмжтэй гэж дүгнэсэн тул Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- оос энэ асуудлыг судалж үзэж, нөхцөл байдлын тайланг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд нарийвчлан тусган, УИХ-д танилцуулсан юм. Харамсалтай нь, нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүйг ХЭҮК-ынхон мэдээлэв. Тухайлбал, орон нутаг дахь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, уналт таталтын эсрэг эмийнхэрэглээ ямарбайгааг Эрүүл мэндийн яам нарийвчлан судалж, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатайг комиссын гишүүн Ж.Хунан хэллээ. Түүнчлэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-д хүргүүлэх, бүртгэлгүй эмийг яаралтай горимоор хилээр нэвтрүүлэх асуудлыг Засгийн газрын тэмдэглэлд тусгуулах, Эрүүл мэндийн яамны зүгээс уналт таталтын эсрэг бүртгэлгүй 42 эмийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, түүнчлэн Гаалийн ерөнхий газрын эмийн бүртгэл, мэдээллийн системд бүртгэлгүй гэсэн үндэслэлээр хилийн шалган нэвтрүүлэхэд хураагдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг судлахыг комиссын зүгээс холбогдох газарт нь зөвлөж, шаардлага хүргүүлсэн байна.
Ч.Цэлмэг