Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өмнөд хөршөөс их хэмжээний тарьц, суулгац худалдан авч, мод үржүүлгийн компаниудаа дампууруулж буй тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Өнөө жил гэхэд Хятадаас 10 сая тарьц, суулгац авахаар төлөвлөж, Замын-Үүд-Эрээний боомтоор 8000 орчмыг оруулж ирсэн гэж мэдээлсэн юм. Тэгвэл дээрх хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч Ойн газрынхан үүнийг үндэслэлгүй, ташаа гэхмэдэгдэл гаргав. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу туршилт, судалгааныхаас бусад зориулалтаар тарьц, суулгац импортлохыг хатуу хориглосон, 2025 онд энэ чиглэлээр нэг ч аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгоогүй гэнэ. Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах төсөл, нийслэл дэх цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ойжуулалт хийж буй бөгөөд тарьц, суулгацын нөөцөө дотоодын мод үржүүлэгчдээс 100 хувь хангаж байгаагаа мэдэгдлээ. Дээрх мэдээллийг шалгуулахаар Ойн газраас холбогдох хууль хяналтын байгууллагад ханджээ.
Н.Мишээл