Олимп, дэлхийн дэвжээнд нэрээдуурсгасан ОХУ-ын уран гулгалтын одод манайд ирж, энэхүү гоёмсог спортын гайхамшгийг монголчуудад дэргэдээс нь бодитоор мэдрүүлэх гэж байна. Тодруулбал, олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведева, олимпын аварга, ДАШТ-д дөрвөн удаа аваргалсан Алексей Ягудин, олимпын хүрэл, дэлхийн аварга Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт нар ирэх сарын 24, 25-нд “СтеппэАрена”-гийн мөсөн талбайд шилдэг үзүүлбэрээ толилуулах нь.
Тоглолтод олимп, тив, дэлхийн аваргуудаас гадна Монгол Улсаа төлөөлөн хэдхэн хоногийн өмнө “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд оролцсон О.Мишээл шилдэг үзүүлбэрээрээоролцох юм байна. Тавдугаар сарын 22-нд Монголд ирж хамтарсан бэлтгэл хийх ОХУ-ын тамирчдын зүгээс мөсөн талбайн стандарт, аюулгүй байдал, арчилгаанд ихээхэн ач холбогдол өгөх ёстой гэдгийг манайханд сануулсан аж.
Л.Аргамжин