Монгол Улсыг дэлхий нийтэд муухай харагдуулж буй зүйлийннэгнь авлига. Тиймдээ ч жил бүр олон улсын байгууллагаас манай улсын авлигын төсөөллийн индексийг зарлахад олигтой үр дүн гарахгүй л байна. Уг ньЗасгийн газрын тэргүүн ньодоогоос дөрвөн жилийн өмнө “Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй. Харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийнэ” гэж мэдэгдсэн атал олигтой үр дүнд хүрэхгүй, авлигын хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүс төрийн өндөр албан тушаалд томилогдсоор байгаа билээ. Энэ нь улс төрчид өөрсдөдөө зориулж хуулийн хулгай хийдэгтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, авлигын хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүсийг албан тушаалд томилуулахгүй байх заалтыг Төрийн албаны болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас авч хаяж, өөрсдөдөө ашигтайгаар найруулан батлуулснаас үүдэлтэй юм. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 23.11-т “Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 23.6 дахьхэсэгт зааснаас бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглоно” гэсэн ньавлигын хэрэгт холбогдон шалгуулж буй яллагдагч, гэм буруутай, эсэхээ дэнслүүлэхээр болсон шүүгдэгч төрийн албан тушаал, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагаар томилогдохүндсийгбүрдүүлсэнбилээ. Үүний нэг тод жишээ бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн юм. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдан, шүүхээр гэм буруутай, эсэхийг ньдэнслүүлэхээр шилжүүлж байсан удаатай. Эл хэрэгтэй ньхолбоотойгоор дээрх албан тушаалаас буулгасан ч тун удалгүй “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны дөрөвүгээр сард томилсон байдаг. Түүнийг уг албан тушаалд томилсноос хойш, 2024 оны есдүгээр сард тэтгэвэртээ гарах хүртэлх хугацаанд Улаанбаатарын утаа багассан, эсэх, утаагүй түлшний чанар сайжирсан, үгүй, угаартаж амь, эрүүл мэндээрээ хохирогсдын тоо ямар байсныг нийслэлчүүд сайн санаж буй биз. Тэгвэл түүнийг яллагдагчаар татан шалгасан болон хэрэг бүртгэлтийн хэргүүд утаа болж сарнихад ойрхон байна. Ц.Даваацэрэнгийн холбогдсон үйлдлүүдийг нэхэн сануулъя.
“АЧИТ ИХТ”-ЭД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ХЭРЭГ ЗАМХРАВ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг 2019 оны аравдугаар сарын сүүлчээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэстшалгаж, улмаар 30 хоног цагдан хорих захирамж шүүхээс гаргаж байсан билээ. Түүнтэй хамт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн найз, “Азаргын гол чонот” компанийн захирал Б.Отгонбаатарыг ч мөн хугацаагаар саатуулсан байдаг. Тэгвэл Ц.Даваацэрэнд холбогдох, албан тушаалаа урвуулсан гэх хэргийг ньАТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2020 оны тавдугаар сард шалгаж дуусаад, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тухайн үеийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв. НПГ-аас Ц.Даваацэрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахьхэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэрбээр 2013-2016 оны хооронд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа тус үйлдвэрийн ядуу агуулгатай овоолгыг “Ачит ихт” компанид давуу байдал олгон дээрх үйлдвэрт хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд 2017 онд хийсэн аудитын дүгнэлтэд “Гүйцэтгэх удирдлагууд Компанийн тухай хуульболон үйлдвэрийн дүрмийн заалтуудыг зөрчин их хэмжээний хэлцэл хийж, борлуулалтын гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын зардал, үр ашгийн шинжилгээг бүрэн хийгээгүй, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулаагүйгээс хөрөнгө оруулалт үр ашиггүй болжээ” хэмээсэн байдаг. Мөн Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан П.Цагааны хамаарал бүхий компанитай байгуулсан гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” овоолгын хүдрийг нийлүүлнэ, “Ачит ихт” үйлдвэрийн барилгын ажлыг бүрэн санхүүжүүлнэ” гэж дурдсан. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-тэйгээ зөвшилцөлгүйгээр ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн аж. Түүнчлэн “Ачит ихт” ХХК-ийн төслийгхэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай балансын бус хүдэр өгч байгааг үндэслэн “Ачит ихт” ХХК-ийн хувь хөрөнгийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшинэ гэсэн гэрээний заалт хэрэгжээгүй юм. Уг хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээнд жил бүр борлуулалтын орлогын тайланг дараа оны эхний улиралд багтаан “А талд” хүргүүлнэ гэж тусгасан ч гэрээ байгуулснаас хойш борлуулалтын орлогын тайланг “Эрдэнэт үйлдвэр”-т өгч байгаагүйгч аудитын дүгнэлтэд тодорхой дурдсан байдаг. Энэ мэт баримт, дүгнэлтийг үндэслэн Ц.Даваацэрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Ачит ихт” ХХК-д давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар тооцож, шүүхэд шилжүүлсэн ч шийдэгдэлгүй өдгөө таг чиг болоод буй.
“ШУВУУХАЙ” БОЛЖ НИССЭНЯЛЛАГДАГЧИЙГ АВЧРАХГҮЙ БОЛ “ЭРДЭНЭТ МЕДИКАЛ”-ЫН ХЭРЭГ ШИЙДЭГДЭХГҮЙ
Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа өөр аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосон хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Тэрбээр уг албан тушаалд томилогдоод “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж, төрийн өмчид 64.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээнбуруутгагдсан. 2015 онд ашиглалтад орсон тус эмнэлгийг 2016 онд 18 жилийн хугацаатайгаар “Медипас” компанид ямар ч төлбөргүйгээр шилжүүлээд нэг ч төгрөг буцааж аваагүй тухай 2020 оны есдүгээр сард тэрүеийн Засгийн газрын нэг сайд ньолон нийтэд мэдээлж байсан юм. Түүгээр ч зогсохгүй 2016-2020 оны хооронд урьдчилан сэргийлэх үзлэг нэрээр 12.7 тэрбум төгрөг дээрх эмнэлэгт “Эрдэнэт үйлдвэр”-ээс шилжүүлсэн талаар тухайн үед тодотгож байв. Гэвч энэ хэрэг бас л сураг алдарчихлаа. Учир нь “Медипас” компанийн ерөнхий захирал, эцсийн өмчлөгч Я.Энхчулуун хилээр гарч явснаас иймбайдалдхүрсэнаж. Эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байхдаа хилээр гарч зугтсан хүмүүсийг Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд эрэн сурвалжилж, байгаа газрыг ньтогтоон шилжүүлэн авах ажиллагаа зохион байгуулж, заримыг ньхүлээн авсан. Гэвч манай талаас хүсэлт тавьсан ч Я.Энхчулууны орогнож буй орон нь ямар нэг хариу өгөхгүй байгаа юм билээ. Тиймээс Ц.Даваацэрэнгээр тогтохгүй, Эрүүл мэндийн сайд асан, өдгөө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллах болсон С.Энхболд нарт холбогдох хэрэг ч мартагдаж болзошгүй. Тодруулбал, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн “Цахим эрүүл мэнд” төсөл аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн тул уг төслийг зогсоож, манай Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар дээрхбанк нэхэмжилсэн байдаг. АТГ-ын мөрдөгчид Дэлхийн банк, БНСУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэн тендерт шалгарч, төслийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж, их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон. Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Засгийн газар их хэмжээний мөнгөөр хохирч буй асуудалдаа гомдол гаргасны дагуу АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд болон “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг яллагдагчаар тооцон өнөөг хүртэл шалгасаар буй. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх, цахим шийдлүүдийг нэвтрүүлэх замаар энэ салбарын үйлчилгээг сайжруулах зорилготой эл төслийг хэрэгжүүлэхэд Ж.Мөнгөнсүх, Я.Энхчулуун нарын хөрөнгө оруулалттай “Аксиссистемс” ХХК гол үүрэгтэй оролцжээ. Тэгэхээр “Шувуухай” болж ниссэнЯ.Энхчулууныг эх оронд нь шилжүүлэн авахаас нааш АТГ-т шалгаж буй, олны анхаарал татсан эрүүгийн хоёр ч хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үг.
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН, МӨНГӨ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ҮЙЛДЛИЙГ НЬ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ҮҮ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, хуучин нэршлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд эрх бүхий албан тушаал хашиж байсан Ц.Даваацэрэнгийнд 2022 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр нэгжлэг хийж, их хэмжээний мөнгө хураан авч байв. Тэгвэл тэр үед юм уу, түүнээс ч өмнө байж болзошгүй мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байхмагадлалтайноцтой баримтууд хууль сахиулагчид хурааж авсан гэдэг. Гэвч тэр хэрэг нь чухам хэрхсэн нь бас тодорхойгүй болоод буй. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар яллах дүгнэлт үйлдүүлж шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлсэн гэх. Харин прокурорууд “АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэлцэх.
Бидэнд олдсон мэдээллээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байхдаа орон сууц борлуулсан гэх халхавч доор хүргэн болон худ нарынхаа нэр дээр 600 гаруй мянган ам.долларын хөрөнгөтэй болсон аж. Уг мөнгөөрөө АНУ-д хүргэнийхээ нэр дээр аж ахуйн нэгж байгуулахаар хүсэлт гаргасан гэнэ. Улмаар Хонконгийн оффшор бүс дэх “Күэнлокс холдингс” гэх компаниас АНУ дахьаж ахуйн нэгж рүү уг 600 гаруй мянган ам.долларооилгээсэн юм байна.
Мэдээж мөнгө угаасан, олон улс дамжуулан нааш цааш шилжүүлсэн гүйлгээг тогтоох ажиллагаа нэлээд ярвигтай гэдэг. Тиймдээ ч Ц.Даваацэрэнгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг шалгах ажил удааширсан байхыг үгүйсгэхгүй. Юутай ч Эрүүгийн хуулийн 22.10-ын “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн ньүндэслэлгүй болох ньтогтоогдсон”, 18.6-д заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршлыг нуун далдалсан гэмт хэргийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн” гэх заалтыг үндэслэн шалгаж буй ньтодорхой болов. Чухам хэзээ, хэрхэн шийдвэрлэж, гадаад дахьхөрөнгийг ньшилжүүлэн авах ажиллагаа явуулахыг хэн ч таашгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалтнууд оффшор бүс, гадаадын улс, оронд угаасан хөрөнгийг АТГ-ын мөрдөгчид тогтоон төрдбуюу дээрх үйлдвэрийн эзэмшилд буцаан авах ажиллагааг нэг бус удаа явуулж байсан билээ. Харин энэ удаа хэрхэх ньмөрдөн шалгах ажлын үр дүн, шүүхийн шийдвэрээс шалтгаалах биз ээ.