Монголчууд эрт дээр үеэс мал аж ахуй эрхлэн амь зуухынзэрэгцээ ан агнуурын үйл ажиллагааг зохистой эрхэлж, ан амьтныг хайрлан хамгаалж, өсгөн үржүүлэх шинжлэх ухааныүндэстэй зөв ашиглах уламжлалт ёс заншлаа өнөөг хүртэл хадгалж ирсэн түүхтэй.
Дэлхийд нэн ховордсон Төв Азийн унаган амьтдын төлөөлөгч нэлээд хэдэн зүйлийн амьтад өнөөг хүртэл зөвхөн Монгол орныговь хээр тал нутагт онгон зэрлэгээрээ оршсоорбайгаа нь монголчууд бидний үндэсний бахархлын нэг.
Ан амьтныашиг өгөөж ард иргэдийн амьдралд асар их үүрэгтэй байсаар ирсэн. Тэрхүү ач холбогдол нь одоо ч гэсэн буураагүй улам эрчимжиж, хэрэгцээ нь дээд цэгтээ хүрээд байна. Байгалийн үнэт баялаг ан амьтдаа хамгаалах, нөөцийг арвижуулан, хэвийн амьдрах нөхцөлийг нь сайжруулж зохистой ашиглах, хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналтыг хүчтэй байлгах зорилгоор l958 онд Сайд нарын зөвлөлийн 234 дугээр тогтоолоор бүх аймаг хот, сумд ангийн асуудал хариуцсан орон тооныбайгууллага ажиллаж, ан амьтныхолбогдолтой бүх асуудлыг амжилттай шийдвэрлэж байлаа. Аймаг бүр ан амьтдаа хамгаалах, түүний ашиг өгөөжийг, ашиглах асуудлыг төлөвлөгөөтэй гүйцэтгэж, тухайн нутгийнхаа ан амьтнынөөцөд тулгуурлан нэгдсэн журмаар 30 шахам нэр, төрлийн ан амьтныарьс, үс түүхийэдийг улсын бэлтгэлд нийлүүлэн экспортод гаргадаг. Түүгээр ч барахгүй өвлийн улиралд цагаан зээр, туулай, чандага, ятуу, хөтүү зэрэг амьтныгхөлдүүгээр бэлтгэж экспортонд гарган валютын орлогын 20 гаруй хувийг бүрдүүлж байлаа. Анчдын нийгэмлэгийн 20 мянга гаруй гишүүнийхүчээр улсын төлөвлөгөөг жил бүр амжилттай биелүүлж, зурам, хэрэмний арьс, тарваганысоёог хүртэл стандартын дагуу бэлтгэж, ан амьтныхаа өгөөжийг бүрэн зохистой ашигладаг сайхан уламжлал байсан. Үүнээс гадна ан амьтныхаа шилдэг олзворуудаа дэлхийн болон олон улсын үзэсгэлэнд оролцуулж, дэлхий дахинд гайхуулан сурталчилдаг байсан үе саяхан.
1971 онд Унгар, 1973 онд Итали, 1981 онд Болгар, 1986 онд ХБНГУ-д зохион байгуулсан дэлхийн болон олон улсын үзэсгэлэнд манай улсын ангийн шилдэг үзмэрүүд шилдгийн шилдгээр тодорч, нийт дүнгээр 859 алт, 487 монго, 330 хүрэл медаль хүртсэн бөгөөд Монгол Алтайн угалз дэлхийн зэрлэг хонины“Хаан”-аар өргөмжлөгдөж байсан нь гадаадын анчин жуулчдын сэтгэлийг эзэмдэж, манай орныунаган байгаль-онгон зэрлэг ан амьтдыг үзэж сонирхох, гадаад орныбаячууд, анчид угалзын ан хийх сонирхолдоо хөтлөгдөж олон арваараа ирэх болсон билээ.
1973 онд манай ангийн үзмэрүүд Италид зохион байгуулсан ангийн олзворын үзэсгэлэнгээс цэвэр “Алтан медаль” тавыг авч байсан нь эдүгээ улсын эрдэнэсийн санд хадгалагдаж буйгэж итгэж байна.
1978 онд улсын төсвөөр Байгаль ордныөвөрмөц сайхан барилга барьж, ан амьтнышилдэг олзворын музейтэй болсон нь манай өсвөр үе, хүүхэд залуучуудад эх орныхоо ан амьтныүнэт баялаг, түүний сан хөмрөгийг сурталчлан таниулахад чухал үр дүнтэй сурталчилгаанытөв болох алсын зорилготой байв.
Энэхүү ангийн үнэт баялгийн шилдэг олзвор, түүний үнэлгээ, олон тоонымедальулсын эрдэнэсийн санд бүртгэлтэйгээр төрийн хамгаалалтад хадгалагдаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрчимтэй ажиллаж байх ёстой.
Байгаль ордныг анх байгуулах шийдвэр гарахад Сайднарынзөвлөлийн орлогч дарга асан Д.Майдар зураг төслийг нь үндэсний өвөрмөц загвараар хийхийг санал болгож, Хөдөө аж ахуйн барилга зургийн институт хийж гүйцэтгэсэн юм.
Намайг Байгаль ордныг хариуцан ажиллаж байхад А.И Филатова, Байгаль ордныүйл ажиллагаатай танилцахаар ирж, ангийн шилдэг олзворын музейг ихэд сонирхож сайшаагаад цаашид өргөтгөн баяжуулахыг санал болгож, харин “Ангийн хишиг” рестораныг ихэд шүүмжилж, тодорхой үүрэг даалгавар өгсний дагуу хоёр тогоочийг Унгар улсад дадлагажих курсэд явуулж, зарим тоног төхөөрөмжийг улсын төсвөөр шинэчлэн, байрнызасал чимэглэлийг одоогийн “Ардын зураач” Дунбүрээ гүйцэтгэж байсан түүхтэй.
2013 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамнышийдвэрээр ХБНГУ-ын Шинжлэх ухаан хамтын ажиллагаанынийгэмлэгийн санхүүжилтээр байгаль ордныг сайхан засаж тохижуулан “Байгаль орчнымэдээлэл сурталчилгаанытөв” болгон ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч яамнаас анхаарч, үйл ажиллагааг нь дэмжин, хамтран ажиллаагүй орхисон нь харамсалтай.
Сүүлийн жилүүдэд Байгаль орчныг хамгаалах тухай, ан агнуурын тухай, амьтныаймгийн тухай, Байгалийн нөөц ашигласнытөлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах хөрөнгийн хувь хэмжээний тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай зэрэг нэлээд хэдэн хууль тогтоол, батлан гаргасан нь ан амьтнынөөцийг хамгаалах зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлсэн чухал арга хэмжээ болсон.
Амьтныаймгийн тухай хууль болон бусад хууль тоггоомжид тухайн орон нутагтаа байгаа ан амьтныг хамгаалах, өсгөх, зохистой ашиглах талаар аймаг, сумын төрийн болон ИТХ, Засаг даргын эрх, үүрэг, үйл ажиллагааг тодорхой зааж хуульчилж өгсөн билээ. Тухайлбал: Амьтныаймгийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Орон нутаг өөрсдийн харьяалах нутаг дэвсгэртээ байгаа ан амьтдаа судлах, тоолох, хамгаалах арга хэмжээний зардлыг жилийн төсөвтөө оруулан баталж, жил бүр ан амьтдын тоо толгойн судалгааг гаргаж, хамгаалах, ашиглах талаар аймаг, сумын Засаг даргын тайлан бэлдэж, байгаль хамгаалах хөтөлбөртөө тусган ажиллах үүрэгтэй.
Мөн хуулийн 4.2.3 дахь заалтын дагуу жил бүр ан амьтдын тоо толгой, мэдээллийн бодит тайланг сум орон нутгаас аймагг нэгтгэн, аймаг нь төрийн захиргаанытөв байгууллагад ирүүлж байх тодорхой заалттай. Энэхүү хуулийн тодорхой заалтыг үндэслэн сум бүрийн тамгын газрын ажилтан, тусгай хамгаалалтай нутгийн хамгаалалтын захиргааныажилтнууд, байгаль хамгаалагчид, нутгийн анчид, малчин иргэдийг оролцуулан тухайн сумынхаа нутаг дэвсгэрт байгаа ан амьтдын тоо, сүргийн бүтэц, нас хүйс, тарга тэвээрэг зэргийг ажиглан тоолж 10, 11 дүгээр сард багтаан аймагтаа ирүүлэх, аймгийн захиргаа, байгаль орчныгазар нь сумуудын мэдээг нэгтгэн арванхоёрдугаар сарын 10-наасөмнө яамандаа ирүүлбэл, яам аймгуудын мэдээ нээс үндэслэн улсын хэмжээнд байгаа ан амьтдын тодорхой мэдээлэлтэй байх боломжтой.
Ан амьтнытооллого явуулах журам аргачилал гарын авлага материалыг нэгдсэн журмаар бэлтгэж, аймаг сумуудад хүргүүлж, бүсчилсэн семинар зөвлөгөөн зохион байгуулах, шаардлагатай бол зарим аймаг, сумд мэргэжлийн хяналтын тооллого хийж болно. Ингэж ан амьтдынхаа тоо толгойг аймаг сумаар жил болгон гаргасан тооцоо мэдээлэлтэй байвал түүнийг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, жил бүр нөөцийг зохистой ашиглах бодлогыг шинжлэх ухааныүндэслэлтэй хэрэгжүүлж чадна.
Үүний үр дүнд:
• Байгаль цаг улирлын нөхцөл байдалтай уялдуулан ан амьтдыг хамгаалах биотехникийн арга хэмжээг шийдвэрлэх асуудлыг үндэслэлтэй зохион байгуулах боломж бүрдэнэ.
• Нэн ховор, ховор, ховордож болзошгүй ан амьтдыг тухайн орон нутаг судалгааныхаа үр дунд тодорхой мэдэж, төсөл хөтөлбөрөөр шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг зөв тооцон хэрэгжүүлж чадна.
• Онцгой ховордож устаж болзошгүй ан амьтдыг хамгаалах талаар шинжлэх ухаанышинэ технологийг хэрэгжүүлэх, тохиромжтой микро орчинд зориудаар өсгөн үржүүлэх ажлыг туршиж болно.
• Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг олон улсын төсөл, гэрээ, конвенц болон тусгай хамгаалалттай нутгийн үйл ажиллагаа, бүс нутгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хэрэгжүүлэх боломжтой.
• Ан амьтдыг хамгаалах чиглэлээр хэрэгжиж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулж, шинээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр нь түрүүчийнхээ үргэлжлэл байхаар нарийн тооцож үр дүнтэй хэрэгжүүлэх
• Ан амьтдын үржил өсөлтийн байдал, нүүдэл хөдөлгөөн, байршил нутгийг тандан судлахад шинжлэх ухаан технологийн орчин үеийн багаж төхөөрөмжийг өргөнөөр ашиглах.
• Ан амьтдыг хамгаалах зорилгоор өсгөн үржүүлж, сүргийн бүтцийг сайжруулах, эрдэм шинжилгээний болон аж ахуин байгууллага, хамт олон, хувь хүмүүсийн үүсгэл санаачилгыг төрөөс дэмжиж агнуурын аж ахуйг хөгжүүлэх талаар хамтран ажиллах. нь чухал байна.
Монгол орныунаган байгаль, онгон зэрлэг ан амьтдыг хайрлан хамгаалах их үйлсдээ төр захиргаанытөв байгууллагаас олон нийтийн байгууллагуудад тодорхой дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн газар, Германышинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаанынийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Английн зэрлэг амьтдын нийгэмлэг, Тахь хамгаалах олон улсын групп зэрэг олон улсын байгууллага хүмүүстэй улам нягг хамтран ажиллах нь ан амьтдаа анхааран хамгаалж зохистой ашиглахад ихээхэн үр дүнтэй болно.
Унаган байгаль, онгон зэрлэг ан амьтдаа хамгаалах уламжлалт үйлсээ сэргээн, эх дэлхий элгэн нутагтаа элэгсэг дотноор хандаж, эндэж осолдож болзошгуй бүхнийг энэрэн хайрлаж, хамгаалах хүний тоо олширч, буянт сайхан үйлс дэлгэрэх болтугай.
Олон улсын “Тахь групп” -ын зөвлөх Монголын байгаль орчны гавьяат ажилтан, амьтан судлаач О.ДОРЖРАА