Олон улсын эх дэлхийн өдөр өчигдөр тохиов. Дэлхийн улс орнууд энэөдрийг “Бидний хүч, бидний гараг” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, байгальд хөлийн жимээс өөр ул мөр, хор хохиролгүй амьдрахыг бүх нийтэд уриалсан бол хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улс, үндэсний байгууллагууд шилдгийн шилдэг эко элч нарыг алдаршууллаа.
Байгаль орчны салбарын Нобель гэгддэг, Годманы нэрэмжит шагналын эздийг энэөдөр дэлхий нийтэд зарласны дотор Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Л.Батмөнх багтлаа. АНУ-ын Сан-Франциско хотын иргэний хөдөлгөөний удирдагч, нигүүлсэнгүй үзэлтний нэрэмжит, “Голдман сан”-гийн шагналыг байгаль орчны салбарт манлайлагч тив тивийн шилдгүүдэд олгоод 25 жил болж буй бөгөөдманай улсын эко элч нараасгурванхүнхүртээдбайна. Өдгөө 80 насны босго давсан Л.Батмөнх тэтгэвэрт гарснаасаа хойш байгаль орчныг хамгаалах чиглэлээр манлайлан ажиллаж, нутаг орныхноо энэүйлсэд уриалан оролцуулж, Хөвсгөл сумдаа 500 мянган га талбайг орон нутгийн болон улсын тусгай хэрэгцээнд авхуулжээ. Тэрбээр шагнал гардахдаа “Бидний үр хойчдоо үлдээх хамгийн том бэлэг бол амьсгалах агаар, амьдрах эрүүл орчин, үзэсгэлэнт цэнхэр гараг юм. Би үүний төлөө зоосны нүхээр хорвоог хардаг хүмүүс, ашиг хонжоо хайгч албан тушаалтнууд, хууль бусаар уул уурхай эрхлэгчидтэй тэмцэж ирсэн” хэмээн онцлов.
Мөн энэөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын байгаль хамгаалагчдын холбоо, “Ирвэс хамгаалах сан”-гаас үндэсний хэмжээний шилдэг байгаль хамгаалагчдыг зарлав. Өнөө жил нийт 20 хүнийг шилдгээр шалгаруулсны тав нь Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч юм. Тэргүүний байгаль хамгаалагчаар Хорьдол сарьдгийн дархан цаазат газрын О.Бямбаа, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Э.Батзаяа, Г.Мягмаррагчаа нар тодорчээ.
Н.Мишээл