Эрүүл мэндийн яам болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн хамтран “Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё” сарын аяныг эхлүүлсэн байна. Үүний хүрээнд ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч нар өсвөр үеийн төлөөллийг хүлээн авч, эрүүлмэндийнталаармэдээлэл өгсний зэрэгцээтэдний дуу хоолойг сонсжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх хамгааллын хэрэгжилт, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, зөв хооллолт сэдвээр илтгэл хэлэлцүүлж, тулгамдсан асуудлаа ярилцсан аж.
“Гүүд Нэйборс” олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн өсвөр насныхны сэтгэл зүйн эрүүл мэнд төслийн 2022 оны судалгаанд дурдсанаар арван хүүхэд тутмын долоо нь дэлгэцийн хэт их хэрэглээтэй, дөрөв нь эрүүл бус хооллолттой байжээ. Мөн судалгаанд оролцсон 14-19 насны 2000 хүүхдийн 42.6 хувь нь харагдах байдал, гадаад үзэмждээзаримдаа дурамжхан байдаг гэж хариулсан байна. Гадаад үзэмждээ сэтгэл дундуур байх нь хоолноос татгалзах, сэтгэл түгших, гутрах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Иймд өсвөр насныхны сэтгэл зүйд онцгой анхаарч, ойлгож, сонсох хэрэгтэйг аяны нээлтийн үеэр эмч нархэлэв. Мөн дасгал, хөдөлгөөн хийх, өөрийгөө ойлгох боломж олгох, дуу хөгжим сонсох, бүтээлч чадвараа хөгжүүлэхийг тэдэнд зөвлөсөн юм.
Ч.Болор