Олон улсын олимпын хорооны ивээл дор Олон улсын дэлхийн наадмын холбоо дөрвөн жилд нэг удаа “World games” тэмцээн зохион байгуулдаг. 12 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Ченду хотод наймдугаар сарын 7-17-нд болно. Энэ удаа дэлхийд чансаагаараа эхний зургаан байрт эрэмбэлэгдсэн шилдэг тамирчид өрсөлдөх нь. Манайхаас жиү жицүгийн төрөлд дэлхийд гуравт жагсаж буй Г.Монголжин 57, Ч.Түвдэнтарваа 69 кг-д өрсөлдөнө. Монголын жиү жицүгийн холбоо дэлхийн наадамд эх орноо төлөөлж оролцох тэднийг хүлээн авч уулзан Олон улсын жиү жицүгийн холбооны урилгыг гардуулав. Сонирхуулахад, Монголын жиү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч, “Гүмүда констракшн” компанийн захирал П.Бүрэнжаргал дэлхийн наадамд аваргаар шалгарвал тамирчдад байр бэлэглэхээ амлажээ.