Лхагва гарагт Лондонд Украин, АНУ, Их Британи,Франц боон Германы төлөөлөгчдийн уулзалт болж, Орос-Украины дайныг энхийн замаар зохицуулах асуудлыг хэлэлцэв.
Анхнаааа уулзалт Украины мөргөлдөөнийг зохицуулахад оролцож буй улсуудыг гадаад хэргийн сайд нарын түвшний хүрээнд явагдах ёстой байв.
Цагаан ордон мягмар гарагийн орой Лондонгийн уулзалт Рубио оролцоогүйгээр болно гэж мэдэгдсэн бөгөөд эцэст нь санал зөрөлдсөний улмаас зөвхөн шинжээчид оролцов.
Өмнө нь Дональд Трампын тусгай элч Стив Уиткофф Их Британийн нийслэлд очно гэж таамаглаж байсан ч дараа нь АНУ-ын төлөөлөгчдийг зөвхөн Ерөнхийлөгчийн төлөөлөгч Кит Келлог ахлах нь тодорхой болсон.
Украиныг төлөөлж Гадаад хэргийн сайд Андрей Сыбига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак нар оролцсон байна.
Их Британийн талаас Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонатан Пауэлл, Францын талаас Ерөнхийлөгчийн дипломат бодлогын зөвлөх Эммануэл Бонн, Германы талаас Канцлерын гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Йенс Плотнер нар оролцжээ.
Хэлэлцээрийн үеэр Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний асуудлаар АНУ-ын тал Европын холбооны орнуудын төлөөлөгчидтэй санал зөрөлдсөн байна. Мөн Крымийг ОХУ-ын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх асуудлаар маргаан үүссэн тухай Reuters мэдээллээ.
Украины удирдагч Владимир Зеленский ч үүний эсрэг байр сууриа илэрхийлж, АНУ-ыг буруушаасан юм. Тэрээр Украин улс Крымийг Оростой нэгтгэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Түүний эл мэдэгдэл АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Марко Рубиог энэ хуралд оролцохгүй байх шийдвэрт нөлөөлсөн юм.
Хэрэв талууд Вашингтоны саналыг хүлээн зөвшөөрөхгүй АНУ Орос-Украины мөргөлдөөнд зуучлах оролдлогоосоо татгалзана гэж анхааруулсан.
Америкийн тал асар их дипломат хүчин зүтгэл гаргаж, Украины ч Оросын ч байр сууринаас байдлыг ойлгохыг хичээсэн гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс өмнө нь мэдэгджээ.
Харин Франц, Их Британийн тал , ОХУ-ын бүрэлдэхүүнд албан ёсоор орсон зарим газар нутгаа алдсанаа хүлээн зөвшөөрөх хувилбарыг мөргөлдөөнийг шийдвэрлэх боломжтой хэлэлцээрийн нэг хэсэг болгон авч үзэхэд бэлэн байна гэж WSJ бичжээ.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермакийн цахим хуудастаа бичиж буйгаар талууд тунхаглал гаргаж, зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.