Сүүлийн гурав хоногийн хугацаанд "И-баримт" цахим системд доголдол гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус цахим системийг өнөөдөртөө багтааж, хэвийн ажиллагаанд оруулах талаар мэдэгдлээ. Тодруулбал, "Үүссэн техникийн доголдлыг үе шаттайгаар засварлаж буй бөгөөд бизнес эрхлэгчдийн нэвтрэх хэсгийг өнөөдөр /2025.04.18/ 12.38 цагт хэвийн болголоо. Харин иргэдийн нэвтрэх хэсгийг өнөөдрийн дотор бүрэн хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна" гэж мэдэгдээд байна.