Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг Оксфордын их сургуулийн эрдэмтэд тодорхойлжээ. Тэд уг судалгааны ажлаа маргааш нийтэд танилцуулах юм. Ингэхдээ кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги, хууль, эрх зүйн орчин зэргийг харгалзан үзсэн байна. Мөн кибер аюулгүй байдлын талаарх ойлголт, ур чадварын хөгжүүлэлт, стандарт, технологи гэсэн хэмжигдэхүүнээр үнэлж, харгалзах түвшнийг тодорхойлсон аж. Эдгээрийн үр дүнд тулгуурлан зөвлөмж ч боловсруулсан байна. Судалгааны ажил өнгөрсөн аравдугаар сард эхэлжээ. Судлаачид Монгол Улсад гурав хоногийн хугацаанд ажиллаж, төр, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөлттэй уулзсан юм байна. Кибер аюулгүй байдлыг нь тодорхойлсон 95 дахь улс нь манайх болов.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлж буй. Үүнийхээ хүрээнд уг судалгааны ажлыг хийлгэсэн байна.
А.Үүл