Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар усны үерийн усанд автсан гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 10:10 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Сэлбэ” голын далан сэтэрч шар усны үерийн ус айлуудын хашаа руу орсон байсныг 40 тонн ус соруулж, аюулгүй болгосон байна.