Монгол Улсын Засгийн газар дотоодын зах зээл дээр ҮНЭТ ЦААС гаргахаар боллоо.
Монгол Улсын Засгийн газар найман жилийн дараа дотоодын зах зээл дээр үнэт цаас дахин гаргахаар боллоо. Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн зорилт 4-т заасны дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгын хүрээнд Сангийн яамнаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод үнэт цаасыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нээлттэй арилжаалахаар боллоо.
2025-04-07
Гомдогсдыг тэжээх албан тушаал
Хамтарч Засгийн газар байгуулсны нэг гол зорилго нь албан тушаал, эрх мэдэл байсныг одоо намууд нуухаа ч больжээ. Найман жил “гудамжинд байсан” АН-ынхан эрх мэдлээр үнэхээр цангасан юм байна. ХҮН намынхан ч яагаад дандаа МАН-ынхан “идэх” ёстой юм гэсэн байдлаар хандаж, албан тушаалын “бялуу”-наас дуртайяа хүртэж явна. Сайдаас эхлээд гадаад оронд суух Элчин сайд, консул, зөвлөх гээд бэлэн байсан албан тушаалуудыг хуваарилаад дуусаж буй. Ийм байдлаар хамтрагчдынхаа амыг үдэх, дуугүй байлгах нь МАН-д, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ашигтай учраас албан тушаал нь хүрэлцэхээ больмогц шинийг бий болгож тараасаар байгаа юм.
2025-04-07
Н.Учрал: Х.Баттулга танд "Төгрөг нуурын орд"-ыг зарсан асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа өгье
39 ордын жагсаалтад Төгрөг нуурын орд багтдаг. Төгрөг нуурын ордын хайгуулыг 1983 оноос хойш хийж, нөөцийг тодорхойлж, 3.1 тэрбум тоннын хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Үүн дээр олон компани хайгуул хийж нөөцийг нь тодорхойлсоор ирсэн. Энэ ордод "Төгрөг энержи" компани дөрвөн лиценз эзэмшдэг. Би хариуцлагатайгаар хэлэхэд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Баттулга гуайд хандаж хэлье. Та Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржин арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллаоор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан чинь ч үнэн. Мөн "Байгалийн баялгийг иргэддээ өгье" гэж ярьж яваа чинь ч үнэн. Тиймээс би Баялагийн сангийн ахлагчийн хувиар хэлэхэд, та өөрийн хутгасан энэ асуудлыг нэг талд нь гаргаж, энэ олон компаниудтай өөрөө учраа олж, уг асуудлыг шийдэх долоо хоногийн хугацаа өгч байна
2025-04-02
ЗАСГИЙН ГАЗАР: Байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар, Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар, Төмөр замын баруун, зүүн коридор байгуулах талаар, “НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг 2025-2031 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 онд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэж байна.
2025-04-02
Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна.
2025-03-28
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэв
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтуудыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулахад дэмжлэг хүсэж, Засгийн газраас ЮНЕСКО-д хандсан билээ. ЮНЕСКО-гоос тус хуулийн хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулж сайжруулах шаардлагатай гэж үзэж тодорхой саналууд дэвшүүлсэн юм.
2025-03-28
Зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдэгдлийг “И-Монголиа”-гаар хүргэнэ
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, үүнтэй холбоотой шат дамжлагыг багасгах, хуульд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний акт баталж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг эрх бүхий төрийн байгууллагад Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас үүрэг болголоо.
2025-03-27
П.Наранбаяр: Чиг үүргийн хувьд давхацсан 30 албан тушаалд цомхотгол хийнэ
Төрийн бүтээмжийн зөвлөлтэй хамтарч боловсролын салбарын удирдлага, менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллагын чиг үүргийн давхцалыг судалжээ. Тодруулбал, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудыг хамруулсан байна. Эдгээр байгууллагад нийт 361 хүн ажиллаж байна. Нийт 81 чиг үүрэг давхцаж, 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай аж.
2025-03-26
Төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар эхлүүлэв
Төрийн албаны энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг өчигдөр нийслэл болон 21 аймагт зэрэг эхлүүлэв. Энэ улирлын шалгалтад улсын хэмжээнд 4041, үүнээс 1703 нь нийслэлд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.
2025-03-13
Эрчим хүчний реформын үр дүнг тандан судална гэв
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж нар иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэв.
2025-03-11