Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан зах, худалдааны төвүүдийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын ачаалал ихэсжээ. Нийслэлийн ЗДТГ-аас энэ сарын 28-ныг хүртэл тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах талаар иргэд, олон нийтээс санал авсан юм. Өнгөрсөн бямба гаргийн 00.00 цагт санал авч дуусжээ. Санал асуулгыг цахимаар явуулсан бөгөөд нийт 3013 иргэн ДАН систем болон гар утасны дугаараараа нэвтэрч санал өгсөн гэнэ. Иргэдийн 1508 буюу 50.04 хувь нь улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихыг дэмжсэн бол 1505 буюу 49.95 хувь нь дэмжихгүй гэсэн санал өгсөн байна. Эл саналыг хараахан албажуулаагүй байгаа бөгөөд энэ долоо хоногт шийдэх юм.
Сонирхуулахад, вэб сайт болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас явуулсан санал асуулгад 20 000 гаруй иргэн оролцож, 60 орчим хувь нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжсэн байна.
Ч.Туяа