МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.11.23/ гурван асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар:
- Намын XXX их хурлын хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 6-7-ны өдөр хуралдуулахаар тогтлоо.
- Монгол Улсын Засгийн газраас “Ковидын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын төслийг танилцууллаа.
- МАН-ын намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг хууль эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх бодлого, авилга хүнд суртлыг бууруулах бодлого хөтөлбөрүүдийг хэлэлцлээ.
Ээлжит Их хурлаар хэлэлцэх гол зүйл нь намын даргыг "жинхлэх" асуудал юм. Тус намын дүрэмд намын даргыг Их хурлаас сонгоно хэмээн заасан байдаг.
МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөхийнхөө өмнөх өдөр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөл, Бага хурлаас дэмжсэн. Цар тахлаас шалтгаалан хойшлуулаад байсан Их хурлыг ийнхүү товложээ.