ОХУ-д ургац алдсаны улмаас онц байдал зарлана
ОХУ-д энэ 5-р сард ер бусын хүйтэн жавартай байсны улмаас гол тариалангийн бүс нутгуудад их хэмжээний ургац алджээ. Үүнтэй холбогдуулан холбооны хэмжээний онц байдал зарлахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Хөдөө аж ахуйн яамны сайд Оксана Лут мэдэгджээ.
2024-05-29
Манай улс аялал жуулчлалын хөгжлөөр 119 орноос 85 дугаарт эрэмбэлэгдэв
Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас “Аялал жуулчлалын хөгжлийн индекс-2024” тайланг гаргаснаа танилцууллаа. Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны аялал жуулчлалын үзүүлэлтийг одоогийнхтой харьцуулсан уг судалгаанд 119 улсыг хамруулснаас Монгол 85 дугаарт эрэмбэлэгджээ. Таван жилийн өмнө манай улс эл үнэлгээгээр 79 дүгээрт жагсаж байсан бол өдгөө зургаан байраар хойшилж, Ямайка, Камбожтой “зуузай холбожээ”.
2024-05-27
Эдийн засагчийг цэргийн эрхтэн болгов
Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангаргийг энэ сарын 7-нд тав дахь удаагаа өргөж 2030 хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр албан ажилдаа орлоо. Тэрбээр сонгогчдын 87.28 хувийн санал авч ялалт байгуулсан юм. Ингээд хууль ёсоор шинэ Засгийн газраа бүрдүүлэх ажилд Путин оров. Түүний засгийн газарт Ерөнхий сайд байсан Михаил Мишустин албандаа хэвээр үлдэж буй юм
2024-05-16
В.Путин Хятадад айлчилж байна
Путин, Ши Жиньпин нарын уулзалт хаалттай хаалганы цаана эхлээд дараа нь хоёр орны төлөөлөгчдийн оролцоотой өргөтгөсөн хэлбэрээр үргэлжлэв.
2024-05-16
Өөд нь шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унав
Москва хотын Басман дүүргийн шүүх Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановын албат Антон Филатовыг хөрөнгө үрэгдүүлсэн хэргээр баривчлав. “Коммерсант” сонинд бичсэнээр Филатов нь тус яамны харьяа хэд хэдэн компани удирдаж байжээ. 2016 онд Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хариуцаж байсан Ивановыг өнгөрсөн сарын 23-нд баривчилсан байна. Түүнийг гэмт хуйвалдаан зохион байгуулж, ихээхэн хэмжээний хахууль авсан гэж үзжээ. Бүх данс, үл хөдлөх хөрөнгийг нь хураан авчээ. Ивановын найз, хуйвалдаанд оролцсон Сергей Бородин, бизнесмен Александр Фомин гэх хүмүүсийг ч хахууль авсан хэмээн буруутган, баривчлав. Иванов өөрийн бурууг хүлээхгүй байгаа бөгөөд хэрэг нь нотлогдвол 15 хүртэл жил хоригдох ял эдлэх аж.
2024-05-14