Японд цус задлах стрептококк нянгийн /streptococcus haemolyticus/ халдварын тархалт дээд хэмжээнд хүрч буй тухай NHK мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар энэ оны тавдугаар сарын 5-наас хойш халдварын 801 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.76 дахин их аж. 2023 онд цус задлагч стрептококкийн цочмог халдварт өвчний 941 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тархалтын өсөлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буй хувилбаруудын нэг нь коронавирусийн эсрэг хамгаалах арга хэмжээг суларсантай байж магадгүй юм.
Цус задлагч стрептококк нь нянгаар үүсэх халдварын тоогоор стафилококкийн дараа дэлхийд хоёрдугаарт ордог.
Энэхүү нян нь цусан дахь улаан эсийг задлан, хүний амин чухал эрхтэнд халдаж аюултай үрэвслийн процессыг үүсгэдэг тул үхэлд ч хүргэж болзошгүйд тооцогддог юм.