ОХУ-д энэ 5-р сард ер бусын хүйтэн жавартай байсны улмаас гол тариалангийн бүс нутгуудад их хэмжээний ургац алджээ. Үүнтэй холбогдуулан холбооны хэмжээний онц байдал зарлахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Хөдөө аж ахуйн яамны сайд Оксана Лут мэдэгджээ.
Түүний хэлснээр, онц байдал нь хөдөө аж ахуйн нэгжүүдэд даатгалын нөхөн төлбөр авах боломжийг олгох юм. Гэвч тус дэглэмийн үргэлжлэх хугацааг "одоохондоо тогтоогдоогүй байна.
ОХУ-ын Үр тарианы холбооны мэдээлснээр тус улсын 23 нэгж мужид нөлөөлсөн хаврын хяруу тариаланчдыг бараг 20 сая тонн үр тарианы ургац алдахад хүргэв.
Одоогоор тус улсын найман бүс нутагт онц байдал хэдийнэ тогтоогоод байна.
Үр тарианы холбооны тооцоолсноор цаг агаарын таагүй байдалд нэрвэгдсэн талбайн дөнгөж 60% нь буюу 900 орчим мянган га талбайд дахин тариалалт хийх боломжтой.
"Оройтож дулаарсан тул дахин тариалах цаг бараг үлдсэнгүй. Хэрэв дахин тариалалт хийвэл энэ нь хожуу ургац ава.Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан энэ нь ургацын нэг хэсэг нь цасанд дарагдах магадлал өндөр" гэж тус холбооны тэргүүн Злочевский ярив.