Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад айлчлал хийнэ
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Парламентын Нийтийн танхимын даргад бараалхаж, Канад Улсын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Канад-Монголын парламентын бүлгийн гишүүд, Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана.
2023-11-19
Ирэх өдрүүдэд цасаар шуурна
Энэ сарын 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2023-11-19
Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Маргааш буюу 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
2023-11-18
Говь Гурвансайханд аялсан жуулчны тоо 59 хувиар өсжээ
Ёлын ам, Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий нутгийг хамардаг Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газарт энэ оны эхний 10 сард 28 457 жуулчин нэвтэрчээ. Үүний 17 143 буюу 60 орчим хувь нь гадаадын иргэн бол 11 404 нь дотоодын аялагч аж. Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаад жуулчдын тоо 59 хувиар өсөж, дотоодынх 21 хувиар буурчээ.
2023-11-18
Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна
Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна. Тухайлбал, инженер техникийн 329 ажилтан байгаа бөгөөд нэмэлтээр 38 хүн шаардлагатай. Засвар үйлчилгээний 241 ажилтан байгаагаас 62 орон тоо сул байна. Мөн 2039 жолооч байгаа бөгөөд 221 хүн шаардлагатай байна. Жолооч хүрэлцээгүй нь автобус үйлчилгээнд явахад нөлөөлж байгаа тул цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага бий болсныг дурдаж байлаа.
2023-11-18
Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа
НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг энэ сарын 13-нд болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ дахь намын бүлэг, хороод санал дүгнэлтээ танилцуулан, тэдний саналыг тусган баталлаа.
2023-11-17
Дээд шүүхийн шүүгч БНТУ-ын дээд шүүх, Шүүхийн академид зочлов
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Шүүхийн академийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус улсын дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо.
БНТУ-ын дээд шүүхэд зочлох үеэр Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дарга Февзи Илдирим, Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дэд дарга Мустафа Салдирим, Шүүхийн академийн Гадаад харилцааны газрын дарга Хасан Кадир Илмазтэкин нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
2023-11-17
Монгол Улсын үндсэн чадавхад хөндлөнгийн үнэлгээ эхэллээ
Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Монгол Улсын үндсэн чадавхид хөндлөнгийн хамтарсан үнэлгээ хийнэ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ манай улс Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үндсэн чадавхын хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 2017 оны тавдугаар сард анх удаа зохион байгуулж, холбогдох зөвлөмжийн дагуу бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход анхаарч хэрэгжилтийг ханган ажилласныг онцлоод “Манай улс 2017 оны үнэлгээний үр дүнд нийт 65 зөвлөмж гарснаас 6 нь хууль эрх зүй, бодлогын баримт бичигт тусгах буюу Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэх зөвлөмж, 59 нь Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үндсэн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж байлаа. 2023 оны байдлаар эдгээр зөвлөмжийн 57 хувь нь хэрэгжсэн, 32.3 хувь нь хэрэгжиж байна.
2023-11-17
PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний дүнг ирэх сард зарлана
Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг 2022 онд зохион байгуулж Монгол Улс анх удаа хамрагдсан. Манайхаас гадна дэлхийн 90 орчим орон энэ удаагийн үнэлгээнд хамрагдсан юм.
2023-11-17
Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ
Хамтдаа шалгая, хамгаалъя аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй. Тэгвэл эл аянд найруулагч Д.Галбаяр, жүжигчин Т.Хулангийн гэр бүл нэгдэж, гэртээ болон байгууллага, аж ахуй нэгжийнхээ ойр орчимд хүүхдийн аюулгүй байдлын үнэлгээ хийж, эрсдэлийг арилган хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг уриаллаа.
2023-11-17