Хамтдаа шалгая, хамгаалъя аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй. Тэгвэл эл аянд найруулагч Д.Галбаяр, жүжигчин Т.Хулангийн гэр бүл нэгдэж, гэртээ болон байгууллага, аж ахуй нэгжийнхээ ойр орчимд хүүхдийн аюулгүй байдлын үнэлгээ хийж, эрсдэлийг арилган хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг уриаллаа.
Үүнээс гадна Сэлэнгэ аймаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ" ЖАВХЛАНТ сумд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үүнд:
1. Иргэд олон нийтэд "Хүүхдийн эрх хамгаалал" "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь" “Гэр бүлийн харилцаа”сургалт зохион байгууллаа.
2. Хамтарсан баг, Хүүхэд хамгааллын багт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
3.Засаг даргын 03 тоот албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
4. Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаа.
5. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага мэдээллийн шийдвэрлэлтэд хяналт тавьж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
6. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд хариу үйлчилгээ үзүүлж эргэн хяналт хийж сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байна.