Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 21.9 дүгээр заалтын өөрчлөлтийг эсэргүүцэж, мэдэгдэл гаргаж байна. Тодорхой хэлбэл, МСНЭ-ээс энэ заалт батлагдсанаар "мөрдөн байцаах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн", энэ нь юун түрүүн сэтгүүлч, түүнчлэн шүгэл үлээгч, шударга ёсны дуу хоолойг боомилох нөхцөл бүрдэнэ гэж мэдэгдлээ. Ингэснээр хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхийг бүдүүлгээр зөрчих шийдвэр болж МСНЭ харамсаж байна.
Тиймээс МСНЭ хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийг хэвээр үлдээх, эс тохиолдолд тэмцлийн дараагийн алхамд шилжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуульд хориг тавихыг шаардахаа мэдэгдэж байна.