“Бөхөнд зориулж аюулгүй коридор байгуулах шаардлагатай”
Өгүүлэлд “Энэ нь Баруун Монголд тархсан монгол бөхөнгийн холбоос нутгийн анхны цогц судалгаа юм. Бөхөнг хамгаалахын тулд одоо байгаа, ирээдүйд барихаар төлөвлөж буй шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй болгох, бэлчээр нутгийн давхцлыг арилгах, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатай. Засгийн газар бөхөнгийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөх, саад учруулахгүй байх аюулгүй коридор байгуулах зайлшгүй шаардлагатай” гэжээ.
2024-01-19
“Хөгжлийн банк”-ны хэргийг давж заалдах шатны шүүх хянаж эхэллээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн ажлын 47 хоногийн турш хэлэлцэн, долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо танилцуулсан билээ. Ингэхдээ 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Тэгвэл анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэж, хүчингүй болгуулахаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан талаар өнгөрсөн арваннэгдүгээр сард бид мэдээлсэн.
2024-01-19
Бусдад хахууль өгсөн үндэслэлээр УБЦТС компанийн инженерийг цагдан хорьжээ
Эх сурвалжуудын мэдээлснээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ (УБЦТС) ХК-ийн Ашиглалт, засварын баруун төвийн инженер Ш.Батхолбоо, “Чингис бульдинг” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Б.Мандахбаяр, “Мандах наран” ХХК-ийн жолооч Б.Батсүх нарыг өнгөрсөн сарын сүүлчээр цагдан хорьсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. УБЦТС ХК-ийн инженерийг Эрүүгийн хуулийн 21.5-1 дэх хэсгийн “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь ятгасан, шан харамж амласан, өгсөн” хэмээн яллагдагчаар тооцсон аж. Харин Б.Батсүхийг хахууль өгсөн, Б.Мандахбаярыг эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар татан шалгаж буй гэнэ.
2024-01-19
ӨМНӨГОВЬ: Гэр бүлээ батлуулсан өдөр цалинтай амардаг болно
Өмнөговь аймгийн хэмжээнд гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжихээр тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж захирамж гаргажээ. Тухайлбал, Өмнөговь аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан байгууллагын ажилтан, албан хаагчийн гэр бүлээ батлуулсан өдөр цалинтай чөлөө олгохыг аймгийн Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжаар баталлаа.
2024-01-18
Цаг агаарын аюултай үзэгдлээс анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш буюу 19-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2024-01-18