Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр их бороотой
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр их бороо орно.
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 12-13-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үргэлжилсэн усархаг бороо орж, сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-09-12
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцна. Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана.
2024-09-11
“Цас их орсон ч хангалттай хүрэлцэхээр давс, бодис нөөцөлсөн”
“Хүйтний эрч удахгүй чангарах нь. Шинэ эсгий авч, гэрээ дулаалдаг юм уу. Түлээ түлшээ эртхэн бэлдчихвэл амар юм даа. Хүүхдүүдийн өвлийн хувцас багадаад энэ жил шинийг л авах хэрэгтэй бололтой. Автобусны хүрэлцээ муу хойно хүүхдүүдээ аваад сургууль руу алхах болно. Тиймээс дулаан гутал авч өгье. Утаа, түгжрэлийн учрыг яаж олж, зохицож амьдарна даа. Өвлийг яажшуухан давдаг юм билээ” гэх яриа нийслэлийн нэгэн айлд өрнөж байв.
2024-09-11
Амиа хорлох тохиолдол буурчээ
Манай улс дээрх өдрийг амиа хорлолтын тоо буурсан үзүүлэлттэй угтаж буй нь сайшаалтай. Тодруулбал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар 2023 онд амиа хорлож, нас барсан тохиолдлын тоо 10 000 хүн тутамд 1.5 болж буурчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд амиа егүүтгэсэн хүний тоо 2022 оныхтой харьцуулахад 48-аар цөөрсөн үзүүлэлттэй байна.
2024-09-11
Хөгжлийн банкны өрийг төлүүлэхэд анхаарах цаг болсон юм биш үү
Хэдэн жилийн турш дуулиан шуугиан болж байсан “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг шүүх эцэслэн шийдэж чадаагүй өдий хүрэв. Олон улсаас босгосон өрийн бичиг (бонд)- ийн төлбөрийг Засгийн газар төлж дуусгасан. Гэтэл Хөгжлийн банкнаас зээл авсан зарим аж ахуйн нэгжийнхэн зээл, өр төлбөрөө төлөхгүй гүрийсээр байгаа юм билээ. Тиймээс төр засгаас Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлэх чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс ч тодорхой шийдвэр гаргахад болохгүй зүйлгүй мэт.
2024-09-11
Самар түүх хугацааг наашлуулах боломжтой, эсэхийг судлуулах нь
Иргэд хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой олон санал, гомдлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ирүүлж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа самар түүх хугацааг наашлуулах боломжтой, эсэхийг судалж тогтоох үүргийг Ойн газрынханд өгчээ.
2024-09-11
“Смарт” сургуулийн сурагчид хичээллэж эхэлсэн ч асуудал нь шийдэгдсэнгүй
Хан-Уул дүүргийн нутаг, Яармагийн Арцатын аманд байрлах “Смарт” олон улсын сургуулийн байрыг 30 орчим хүн өнгөрсөн даваа гарагт хүч хэрэглэн битүүмжилж, багш, сурагчдыг нь дотогш нэвтрүүлээгүй. Үүний улмаас тус сургуулийн 700 гаруй сурагч, 80 орчим багш, ажилтан анги руугаа орох нь бүү хэл, хаалганы гаднаас чирүүлж, хөөгджээ. Харин өчигдрөөс хичээл, сургалт хэвийн үргэлжилж буйг “Смарт” олон улсын сургуулийн захирал хэлсэн юм. Гэвч сургуулийн барилгын өмчийн маргаан эцэслэн шийдэгдээгүй тул хэзээ дахин ийм асуудал дэгдэхийг хэлж мэдэхгүй гэв.
2024-09-11
Гомдол, мэдээллийн 53.1 хувь нь авлигатай холбоотой
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 9 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 32 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-09-11
Ерөнхийлөгчийн сэтэрлэсэн морийг хулгайлсан казах эрийг яллагдагчаар татжээ
Манай орны хамгийн өндөр уул болох Алтай Таван богд хайрхны тэнгэрийг тайх ёслол өнгөрсөн долоодугаар сарын 22-нд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын малчин Ч.Хэнзхүүгийн цагаан бор морийг сэтэрлэсэн билээ. Гэтэл тухайн өдөр нь уг сэтэрлэсэн морийг Баян-Өлгий аймгийн харьяат, “Довой” гэх хочтой А.Алдаберген гэх хүн ижил сүрэгтээ нийлсэн байхад нь хулгайлж, хадгийг нь урж хаян хөтөлж явсныг адууны эзэн тогтоосон юм.
2024-09-11
Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарт бороотой
Малчид, хадланчид, тариаланчдын анхаараарай. 12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр, 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо орохыг анхааруулж байна.
2024-09-11