Сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл бүлгийн багш, хүүхдүүдэд зориулан боловсруулсан “Багшийн хөтөч”, “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын номыг цахим хэлбэрээр хүргэж буй талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Судалгааны үр дүн болон нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дээрх хоёр номыг боловсруулжээ. Тухайлбал, “Багшийн хөтөч” ном нь багш, хүүхдийн хамтын хөгжлийг дэмжсэн, сургалтын арга зүйн олон хувилбартай гэнэ.
Тухайн номыг цахим хэлбэрээр уншиж судалснаар хүүхдийг сургуульд амжилттай бэлдэхэд тусалж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх олон талын ашиг тустай ажээ. Харин “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын ном нь хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг дэмжиж, бүтээлч чадварыг хөгжүүлэхэд чиглэжээ. Сонирхолтой дасгал, даалгавар багтаасан учир багачууд уйдахгүй гэнэ. Мөн Монголын уламжлалт ёс заншил, цахим хэрэглээ зэрэг агуулгын өргөн хүрээг багтаажээ.
Ч.ТУЯА