Бельги улсад “Хурдан” цэг нээв
Төрийн цахим үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд өчигдөр нээлээ. Ингэснээр Бельгийн улсад амьдарч буй 3000 гаруй монгол иргэн төрийн үйлчилгээ саадгүй авах боломж бүрджээ. Энэ онд багтаан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр дамжуулан иргэдэд хүргэхээр төлөвлөөд байгаа. Үүнээс гадна дипломат төлөөлөгчийн 40 гаруй газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад амьдарч буй иргэддээ ойртуулахаар төлөвлөснийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас мэдээлэв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд “Хурдан” 126 цэг нээжээ. Тэгвэл хилийн чанадын 12 дахь улсын 16 дахь цэг нь Бельгийнх боллоо.
2023-11-10
Аж ахуйн нэгжүүдийг 22.4 саяар торгож, 9.4 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулав
Арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах үйлдвэрүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 69 обьект хамрагдсан ба 41 мах боловсруулах төхөөрөх үйлдвэр, 20 арьс шир боловсруулах үйлдвэр хаягдал усыг төвийн шугамд нийлүүлж байна. Эдгээр үйлдвэрийн 27 нь бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламжтай, 24 буюу 34 хувь хаягдал усыг мэргэжлийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хаягдал усыг зөөврөөр зайлуулж байна. Дээрх бага оврын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний түвшин дунджаар 63 хувьтай байна.
2023-11-10
Бэртэж гэмтсэн 435 хүн эмнэлэгт ханджээ
Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 3-наас 10-ны өдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.
2023-11-10
З.Батбаяр: Хаягдал ус зөвшөөрөх дээд хэмжээнээс 10 дахин өндөр маш бохир байна
Сүүлийн жилүүдэд ус ашиглагчид болон хэрэглэгчид төрөл бүрийн химийн бодисын агууламж өндөртэй гоо сайхан, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээндээ ихээр хэрэглэх болсноос хаягдал усанд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ихсэж, улмаар цэвэрлэх байгууламжийн идэвхит лаг буюу бичил биет амьтныг устгах, биологи цэвэрлэгээний түвшинг бууруулах нөхцөл болж байна.
2023-11-10
хүлэмжийн хийн ялгарлыг 21,700 тонноор бууруулах зорилтдоо хүрсэн
Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төслүүдийн уялдаа холбоог сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн уг төслийг энэ онд багтаан хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна. Тус төсөл нь агаар дахь хүлэмжийн хийн ялгарлыг 21,700 тонноор бууруулах зорилтдоо бүрэн хүрээд буй.
2023-11-10
“Эрүүл шүд, эрүүл ирээдүй” аяныг эхлүүллээ
“Эрүүл шүд, эрүүл ирээдүй” аяныг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийхан өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд АШУҮИС оюутнуудаа Нүүр, ам судлалын болон“АШУҮИС дент” эмнэлэгтээ амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамруулж, эмчилгээний зардлаас 30 хувийг нь хөнгөлнө. Түүнчлэн ажилчдынхаа төлбөрийн 15 хувийг чөлөөлөх нь. Мөн сургуульдаа шүд угаах өрөөтэй болсон байна. Цаашид салбар сургуулиуддаа ч ийм өрөө нээх нь. Улсын хэмжээнд ирэх оноос хэрэгжүүлэх “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд тус сургууль дээрх аяныг санаачилсан гэнэ. Энэхүү аяныг өчигдрөөс эхлээд цаашид тогтмол хэрэгжүүлэх аж.
2023-11-10
“Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувь бууруулах” өргөдлийг судална
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.10/ хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаар хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг хэлэлцсэн юм.
2023-11-10
350 машины зогсоолыг ирэх долоо хоногт ашиглалтад оруулах нь
Сүхбаатар дүүргийн нутаг, 32-ын тойргийн баруун урд уулзвар орчмын 10 000 ам метр талбайд 350 машины зогсоол байгуулж байна. Уг ажлыг өнгөрсөн сарын сүүлчээр эхлүүлжээ. Тус газарт мөн дугуйн зам, нийтийн бие засах газар, гэрэлтүүлэг, иж бүрэн камер зэргийг цогцоор нь хийх гэнэ. Энэ байршилд өмнө нь түр саатуулах журмын хашаа байсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлж, зогсоол байгуулахаар шийдвэрлэсэн юм. Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзоригоос ажлын явцын талаар лавлахад “Ажил ид үргэлжилж байна.
2023-11-10
Цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэнэ
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-тай хамтраад цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэж туршихаар болжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4.75 км зайд дроноор цусан бүтээгдэхүүн тээвэрлэх юм байна. Цаашид энэ үйлчилгээг нэвтрүүлснээр цус, цусан бүтээгдэхүүнийг шаардлагатай эмнэлгүүдэд шуурхай, аюулгүй хүргэх нөхцөл бүрдэх аж.
2023-11-10
Шахмал түлш тээвэрлэх компаниас хахууль нэхсэн даргыг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тэрбээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагаас 10 сая төгрөгийн хахууль нэхсэн хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Өөрөөр хэлбэл, эл хэмжээний мөнгө өгвөл компанийг нь шалгаруулна, үгүй бол хаслаа гэх байдлаар хясан боогдуулж хахууль нэхсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Батцэцэг хүнээр дамжуулж авчирч өгөхийг шаардаж байсан хэрэгт буруутгагдаж буй юм.
2023-11-10
"Эрхээ мэдье" мэтгэлцээний ялагчид сургалтын тэтгэлэг олгоно
НҮБ-ын Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нобелийн шагналт Олон улсын Эмнести Интернэшнлээс санаачлан Отгонтэнгэр Их Сургууль, Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэг хамтран зохион байгуулсан “ЭРХЭЭ МЭДЬЕ” хүний эрхийн асуудлаарх ЕБС-иудын аварга шалгаруулах XIII дахь удаагийн мэтгэлцээний тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
2023-11-10