Цус сэлбэлт судлалын үндэсний төв Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-тай хамтраад цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэж туршихаар болжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4.75 км зайд дроноор цусан бүтээгдэхүүн тээвэрлэх юм байна. Цаашид энэ үйлчилгээг нэвтрүүлснээр цус, цусан бүтээгдэхүүнийг шаардлагатай эмнэлгүүдэд шуурхай, аюулгүй хүргэх нөхцөл бүрдэх аж.