ГЕГ: Хилээр 2.2 кг алт гаргахыг завдсан этгээдүүдийг саатууллаа
Замын-Үүд боомтын "Автозамын шалган нэвтрүүлэх цогцолбор"-ын зорчигчийн гарах чиглэлд гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Т” болон “Б” нь 3 ширхэг нийт 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.
2023-04-03
Идэрийн голд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
Он гарсаар бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амь насыг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна.
2023-04-02
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан авлигын хэрэгт холбогджээ
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны харьяа дүүргүүд дэх албаныхан байсхийгээд л албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулдаг. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхны холбогдсон, 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгаагүй, голын онцгой хамгаалалтын болон дулаан, цахилгааны шугамын хамгаалалтын бүстэй давхaцсан, ундны усны эх мужид орсон иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх боломжгүй хэсэгт 4000 га газар хүний бичиг баримт ашиглан олгож, худалдах гэж байсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэхээр хянаж буй.
2023-03-31
“Андын илч” компанийнханд халдсан хүмүүсийг баривчиллаа
Тэд тус компанийнхнаас гадна Монгол Улсын иргэн О-д хутга тулган бие, эрх чөлөөнд нь халдан заналхийлж, түүний нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн нь тогтоогдож буй аж.
2023-03-29
Дархан-Уул чиглэлийн замын тендерт оролцогчоос Х.Оргил-Эрдэнэ автомашин хахуульд авчээ
Х.Оргил-Эрдэнэ нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд барихаар болсон Улаанбаатар-Дархан-Уулчиглэлийн 204.11 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон аж. Энэ үедээ Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг шалгаруулсан юм байна.
2023-03-29