Замын-Үүд боомтын хилээр гарах чиглэлд зорчиж байсан БНХАУ-ын иргэн “Н” түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй бурхан, голдоо нүхтэй зэс зоос, зэс эдлэл зэргийг улсын хилээр хууль бусаар гаргахаар завдсаныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Мөн иргэн “Э” нь түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй шармал болон шавар бурхан, зоос, судар, 20 ширхэг дэвтрийг улсын хилээр хууль бусаар гаргахаар завдсаныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна