Өнөөдөр “Олон улсын эмч нарын баяр”-ын өдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулж Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх Т.Мөнхсайхан үе мөчний эмгэгийн үзлэг, оношилгоог “Монголын гэмтэл, согогийн эмч мэргэжилтний холбоо”-той хамтран Улсын нэгдүгээр төв эмнэлэгт дөрөвдүгээр сарын 1-нд 10:00-16:00 цагийн хооронд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийх талаараа мэдээллээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Энэ өдөр эмч нараа сонсох, тэдний эрхийг хамгаалах, тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, шийдвэр гаргалтад нөлөөлөхөд чиглэсэн өдөр байх учиртай. Энэ хүрээнд эмч нартайгаа уулзалт, ярилцлага хийн халуун дулаан яриа өрнүүлж, саналыг нь сонслоо. Мөн баярын өдрөө тохиолдуулан өөрийн мэргэшсэн чиглэл болох үе мөчний эмгэгийн үзлэг, оношилгоог “Монголын гэмтэл, согогийн эмч мэргэжилтний холбоо”-той хамтран ТӨЛБӨРГҮЙ-гээр хийх гэж байна" хэмээн мэдээлэв.