Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэрэг нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр: "Гурван настай хүүхдийн хэрэгт холбогдсон Э-г нэг сарын хугацаагаар цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Яллагдагчаар татах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлсэн. Мөн хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэв.