Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Баянцогтын нүүрсний уурхайг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан тухай мэдээлэл цацагдах болсон. Эл хэргийг дээрх компанийн хувь эзэмшигчдийн хөрөнгийн маргаанаас үүдэлтэй хэмээж буй.
Түүнчлэн “Босоо хөх Монгол”-ын гишүүн гэх нэгэнд халдаж, “Хятадуудыг их дарамталж, зоддог гэл үү” хэмээн эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэлд нэр холбогдож байжээ. Тэр бээр саяхан Сүхбаатар дүүрэг дэх “Ай лофт” бааранд Т гэх иргэнийг хутгалж хүнд гэмтээсэн гэнэ.
Уг дээрмийн хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан саатуулан шалгаж байна. Бидний авсан мэдээллээр өмнө нэг бус удаа танхай, дээрмийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан “Ука” хочтой Г.Алтанхуяг, “Гүржав” хочтой Ж.Бат-Өлзий нарыг эл хэрэгт буруутгаж буй аж. Учир нь тэд хэдэн залуутай нийлж “Андын илч” ХХК-ийн Монгол талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн гэх үйлдэлд холбогдсон нь баримтаар тогтоогдож байгаа гэнэ. Тэд тус компанийнхнаас гадна Монгол Улсын иргэн О-д хутга тулган бие, эрх чөлөөнд нь халдан заналхийлж, түүний нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн нь тогтоогдож буй аж.
Г.Алтанхуяг өмнө нь бусдын эд хөрөнгө дээрэмдсэн, галт зэвсэг ашиглан булаан авсан зэрэг хэрэгт холбогдож байсан бөгөөд хамгийн сүүлд Сүхбаатар дүүрэг дэх “Элит” орон сууцын хорооллын нэгэн байранд мөрийтэй тоглож байсан хүмүүсийг 2016 онд галт зэвсэг ашиглан дээрэмдсэн үйлдэлд хорих ял шийтгүүлж байсан юм. Түүнчлэн “Босоо хөх Монгол”-ын гишүүн гэх нэгэнд халдаж, “Хятадуудыг их дарамталж, зоддог гэл үү” хэмээн эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэлд нэр холбогдож байжээ. Тэр бээр саяхан Сүхбаатар дүүрэг дэх “Ай лофт” бааранд Т гэх иргэнийг хутгалж хүнд гэмтээсэн гэнэ. Түүнтэй хамт явж “Андын илч”-ийнхэнд халдсан бусад хүн нь ч урьд нь дээрэмдэх, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшиж, бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан, иргэдийг зодож хүнд гэмтэл учруулсан зэрэг хэрэгт эрэн сурвалжлагдаж байжээ.