Цагдаагийн байгууллагын хэмжээнд энэ оны I улиралд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Улсын хэмжээнд 2023 оны I улирлын байдлаар нийт 10.167 гэмт хэрэг бүртгэгдсэнээс
-Улаанбаатар хотод 7144 буюу /70.3%/,
-Орон нутагт 3017 буюу /29.7%/,
Бусад газар /хилийн чанадад/ үйлдэгдсэн 6 /0.06%/-ийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
-Улсын хэмжээнд нийт 1015 хэрэг буюу 9.1 хувиар,
-Орон нутгийн хэмжээнд 385 хэрэг буюу 11.3 хувиар,
-Нийслэлийн хэмжээнд 632 хэрэг буюу 8.1 хувиар тус тус буурч,
-Бусад газар /хилийн чанадад/-т 2 хэрэг буюу 50.0 хувиар өссөн байна.
Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:
- 6593 буюу 64.8 хувь нь Өмчлөх эрхийн эсрэг тухайлбал:/Залилах, хулгайлах, мал хулгайлах гэмт хэргүүд/
- 2212 буюу 21.8 хувь нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,
- 273 буюу 2.7 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг,
- 131 буюу 1.3 хувь нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн:
1133 буюу 11.1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд нийт 4924 хүн гэмт хэрэгт холбогдсоны 3680 буюу 74.7 хувь нь эрэгтэй, 1034 буюу 21.0 хувийг эмэгтэй, 210 буюу 4.3 хувийг хүүхэд эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас 9926 иргэн, 31 хуулийн этгээд хохирч, иргэн, хуулийн этгээдэд учирсан 85.3 тэрбум төгрөгийн хохирлын 14.6 тэрбум төгрөг буюу 17.2 хувийг нөхөн төлүүлж, 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилэн ажилласан байна.