Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багын ‘”Дээд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Идрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагаар 2023 оны гуравдугаар сарын 21-ний 17.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.
Он гарсаар бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амь насыг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна.