Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо эрэгтэй хүн үсэрсэн тухай дуудлагыг гуравдугаар сарын 28-ны өдрийн 19.12 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /50 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас 5 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан байсан тул цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн.